АЖИЛГҮЙДЛИЙН НЭМЭЛТ ТЭТГЭМЖИД ХАМРАГДАХ МУЖУУД

Өнгөрсөн саруудад мужуудаас олгодог ажилгүйдлийн тэтгэмж дээр нэмж Холбооны Нөөцийн Сангаас олгож байсан 7 хоногин нэмэлт 600$-ийн тэтгэмж 7 сарын 31-нд дуусгавар болсон билээ.

Тухайн хугацаанаас өмнө Конгресоос шинэ санхүүжилтийн хууль батлагдаагүй, улмаар Сенатын чуулган завсарласан тул 2020 оны 08 сарын 08-нд Ерөнхийлөгч Трамп захирамж гаргаж Холбооны Улсын Онцгой Байдлын Сан (FEMA) -гаас ажилгүйдлийн тэтгэмж 7 хоногийн  нэмэлт 300$ олгохоор болоод байгаа юм.

FEMA-с энэ ажилд зориулж нийт 44 тэрбум доллар зарцуулах хязгаартай бөгөөд энэ хөрөнгөөс авч ашиглах эсэх нь мужуудаас  хамаарах юм.

Өнөөдөр 08 сарын 25-ны байдлаар АНУ-н ихэнх мужууд ажилгүйдлийн нэмэлт тэтгэмжийг авч ашиглах шийдвэр гаргаад байгаа бөгөөд эдгээрт дараах мужууд  хамаарч байна:

Alabama, Alaska, California, Colorado, Connecticut, Georgia, Idaho, Indiana, Iowa, Kentucky, Louisiana, Maryland, Massachusetts, Michigan, Mississippi, Missouri, Montana, New Hampshire, New Mexico, New York, North Carolina, Oklahoma, Pennsylvania, Rhode Island, Tennessee, Texas, Utah, Vermont, Washington.

Эдгээр мужуудад дээрх хөрөнгөөс хуваарилах зөвшөөрөл өгсөн ч тухай мужуудад амьдарч байгаа, ажилгүй иргэдийн гар дээр нэмэлт тэтгэмж очих хугацаа муж мужаас хамаарч ялгаатай байгаа ажээ. Тухайлбал өнөөдрийн байдлаар ганц Аризона мужийн ажилгүй иргэдэд нэмэлт тэтгэмж хүрч эхэлсэн гэсэн мэдээ байгаа боловч зарим мужийн иргэд энэ мөнгөний барааг харах хүртэл 3-4 хүртэл долоо хоног хүлээх тухай ч мэдээлж байна. Энэ нь гол төлөв мужуудын бүртгэлийн систем Холбооны байгууллагуудтай хэрхэн зохицож ажиллаж байгаа, шинэчлэгдсэн эсэхээс хамаарч байгаа юм байна.

Дашрамд дурьдахад эдгээр мужуудад амьдарч байгаа ажилгүй иргэдэд 7 хоногийн 300$ нэмж олгох ажил 3-4 долоо хоног үргэлжлэх, хэрэв 44 тэрбумын хөрөнгө дууссан нөхцөлд түүнээс ч өмнө нэмэлт тэтгэмж зогсч болох ажээ.

Харин дээр дурьдсан ажилгүйдлийн нэмэлт тэтгэмжид хамрагдахгүй гэж шийдсэн ганц муж байгаа нь South Dakota юм.

Одоогийн байдлаар АНУ-д 28,2 орчим сая хүн өөрсдийн мужаас олгодог энгийн ажилгүйдлийн тэтгэмжийг авч байгаа гэсэн тооцоо байгаа юм.

 

Be the first to comment

Leave a Reply