АНУ өнөөдөр Сирид агаарын цохилт эхлүүлсэн тухай Пентагоны дээгүүр албан эх сурвалж хэвлэлд нотолжээ. Вашингтон ДС хотын цагаар оройн 8:40-8:50 минутын хооронд 50 орчим пуужингийн цохилт өгөөд байгаа бөгөөд эдгээр пуужингуудыг газрын дундас тэнгист байршиж буй хөлөг онгоц тээгч USS Porter, USS Ross зэрэг байлдааны усан онгоцноос харвасан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Агаарын цохилтыг энэ долоо хоногийн эхээр химийн зэвсэгийн халдлага үйлдэхэд ашигласан гэх Хомс дүүрэг (Homs Province ) дэхь Шаряат (Shayrat ) Агаарын баазад чиглэж байгаа ажээ.
Агаарын цохилт эхлэхээс 30 минутын өмнө ОХУ-н цэргийн командлалд урьдчилан анхааруулсан тухай АНУ болон ОХУ-н албан эх сурвалжууд мэдээлж байна.
Ерөнхийлөгч Трамп энэ агаарын цохилтыг АНУ-н үндэсний эрх ашигт шууд нийцсэн үйлдэл гэсэн мэдэгдэл хийгээд байна.
Сирид өнгөрөгч Мягмар гарагт химийн зэвсгийн улмаас энгийн 86 хүн амь үрэгдсэний дотор олон тооны хүүхэд байсан бөгөөд энэ үйлдлийг Сирийн Ерөнхийлөгч Башир Ал Ассадын засгийн газар үйлдсэн гэдгийг АНУ-н тагнуулын алба нотлоод байгаа ажээ.
JUST IN: New video from Pentagon shows tomahawk missiles launching into the air before striking Syrian airfield https://t.co/S7NRoPCTfI pic.twitter.com/ey20oRzO5O
— CNBC (@CNBC) April 7, 2017
Leave a Reply
You must be logged in to post a comment.