ШИНЭЧЛЭГДСЭН: АНУ-д Корона вирусын 3 дахь тохиолдол бүртгэгдлээ

UPDATED: (01 сарын 26) Өнөөдөр АНУ-д коронавирусын халдвартай 3 дахь хүн бүртгэгдсэн тухай OC Health Care Agency’s Communicable Disease Control Division Албанаас мэдэгдлээ. 3 дахь тохиолдол Калифорниа мужид Оранж хотод бүртгэгдсэн бөгөөд халдвартай хүн Хятад дахь өвчний голомт Ухань хотод амьдарч байгаад ирсэн эмэгтэй хүн байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусын тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн орны тоо 16-д хүрээд байгаа бол Хятад улсад энэ вирусээр амь алдсан хүний тоо 56-д хүрч, халдвартай эмчлүүлж байгаа хүний 2000 гараад байгаагийн 250 орчим нь хүндээр өвчилсөн тухай тус орны эрх баригчид мэдээлж байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага  (WHO) энэ халдварын тархалтыг дэлхийн нийтийг хамарсан онц аюултай гэх ангилалд оруулан тооцохгүй байхаар зарлаад байгаа юм.

Дашрамд дурьдахад 2003 онд мөн амьсгалын замын  хурц халдварт САРС вирусын халдвар Хятад улсад тархан 8000 гаруй хүн өвчилж, 775 хүн нас барсан байдаг.


Хуучин мэдээ. Энэ тухай өнөөдөр (1 сарын 24) АНУ-н Халдварт Өвчнийг Хянах (Centers for Disease Control and Prevention) төв албан ёсоор мэдэгдлээ.

Тус төвийн мэдээлж буйгаар энэ аюулт вирусын голомт Хятадын Ухань хотоос ирсэн Чикаго хотын оршин суугч 60 эргэм насны хүн энэ халдвартай болох нь шинжилгээгээр баталгаажсан байна.

Ийнхүү АНУ-д коронавирусын халдвартай өвчтөн 2 болж эмчлүүлж байгаа бол АНУ-н нийт 22 муж улсуудад вирусын халдвар авсан байж болох сэжиг бүхий 63 хүнийг байнгын хяналтал аваад байгаа ажээ.

Вашингтон болон Иллиниос мужуудад байгаа коронавирусын халдвартай өвчтөнүүдийн биеийн байдал одоогоор тогтвортой байгаа ажээ.

АНУ-н томоохон нисэх буудлууд дээр Хятад улсаас ирж буй зорчигчдод нарийн үзлэгт хамруулж байгаа юм.

Одоогийн байдлаар  Хятад улсад энэ халдварын улмаас нас барсан хүний тоо 26-д хүрсэн бол халдвартай нь тогтоогдсон өвчтөний тоо 830-д хүрээд байгааг тус улс нийтэд зарлаад байна.

Хятад улс өвчний голомт бүхий хотуудыг бүрэн тусгаарлаж, орох гарах хөдөлгөөнийг бүрэн хаагаад байгаа бөгөөд энэ хоригт нийт 33 сая орчим хүн хамарч байгаа ажээ.

Өвчний голомт Хэбэй мужийн Ухань (Wuhan) хотод энэ вирусын халдвар авсан өвчтөнүүдийг тусгаарлан эмчлэх 1000 ортой эмнэлгийн барилгын ажил ид үргэлжижл байгаа бөгөөд дараагийн долоо хоногт эхний өвчтөн хүлээн авахад бэлэн болох тухай Хятадын төрийн мэдлийн төв хэвлэлүүдэд мэдээлж байна.

Мөн Хятад улс даяар олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээнүүдийг цуцлаад байгаа юм.

Өнөөдрийн байдлаар АНУ, Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Вьетнам, Тайван, Сингапур улсуудад энэ өвчин албан ёсоор бүртгэгдээд байгаа билээ.

 

Мэдээллийн эх сурвалж: https://www.cdc.gov/coronavirus/2019-nCoV/summary.html

Be the first to comment

Leave a Reply