“USS Fitzgerald” байлдааны онгоцны 7 байлдагч амь үрэгджээ

Өнгөрөгч Бямба гарагийн өглөө Японы эрэгт Филиппин улсын далбаа бүхий ачааны хөлөг онгоц АНУ-н тэнгсийн цэргийн “USS Fitzgerald” байлдааны онгоцыг мөргөсөн осол гараад байна. Ослын улмаас тус байлдааны хөлөг онгоцонд алба хааж байсан 7 усан цэрэг амь үрэгдсэн нь өнөөдөр тодорхой болж байгаа бол тухайн ослыг гарснаас хойш бүтэн нэг цагийн дараа эрх баригчдад мэдэгдсэн нь хэвлэлийн анхаарлын төвд ороод байгаа юм.
Контейнер тээврийн аварга онгоц харагдац сайтай эргийн орчимд байлдааны онгоц харахгүйгээр мөргөсөн нь мэргэжилтнүүдийн гайхлыг төрүүлж байна. “ACX Crystal” гэх тээврийн усан онгоцыг тухайн үед “Japan’s Nippon Yusen KK” компанийн захиалгаар тээвэр хийж явжээ. АНУ-н байлдааны онгоцыг тойрч гараад өнгөрсөн “ACX Crystal”онгоц шөнийн 1 цагийн орчимд огцом буцаж эргэн (U-Turn) байлдааны онгоцыг чиглэж хөвсөн нь тодорхой болж байгаа юм.
Осол шөнийн 1:30 минут орчимд гарсан байх ч Японы эргийн албанд ослыг 2:25 минутад мэдээлжээ. Одоогоор ослыг мэдээлэхгүй удсаны шалтгаан тодорхой бус байгаа ч тухайн үед үүссэн ослын нөхцөл байдлын улмаас холбоо бариагүй байж болохыг үгүйсгэхгүй байгаа юм.
Осол гарах үед байлдааны онгоцны албан хаагчид унтаж байсан бөгөөд онгоцны уснаас доод хэсгийн хана ослын улмаас цав үүссэний улмаас онгоцны зарим техникийн өрөө усанд бүрэн автсан байжээ. Мөн 7 усан цэргийн байрлаж байсан өрөө бүрэн усанд автсанаас бүгд нас барсан болохыг өнөөдөр өглөө АНУ-н Тэнгисийн цэргийн алба албан ёсоор мэдэгдэж, амь үрэгдсэн цэргүүдийн нэрсийг зарлаад байна.
Ослын шалтгааныг тодруулахаар Японы эрх баригчид болон АНУ-н Тэнгисийн цэргмйн алба хамтарсан мөрдөн байцаалтыг эхлүүлээд байгаа юм.
АНУ-н тэнгсийн цэргийн “USS Fitzgerald” байлдааны онгоцыг жагсаалаас гарсан гэж зарлаад байгаа бөгөөд гэмтлийг бүрэн засч байлдааны бэлэн байдалд оруулах хүртэл хэдэн сарын хугацаа зарцуулна гэдгийг ч мэргэжилтнүүд санал нийлж байна.
2000 онд Иэмэн улсын Аден боомтод АНУ-н тэнгисийн цэргийн “USS Cole” хөлөг тэсрэх бөмбөгт өртөж 17 усан цэрэг амь үрэгдэж, 39 цэрэг шархдаж байснаас хойш АНУ-н тэнгисийн цэргийн хүлээж буй томоохон гарз тохиож байгаа нь энэ юм.

Be the first to comment

Leave a Reply