Холбооны Засгийн Газраас зарласан татварын хуулийн шинэтгэлийн үр дүнд “Dominion Energy”, болон “Appalachian Power” компаниуд Виржиниа мужийн хэрэглэгчдэд буцаан олголт өгч эхэлж магадгүй гэнэ.Шинэ хуулийн хүрээнд өмнө нь төлсөн цахилгааны төлбөрөөс буцаан олголт авах эрх үүсэх 3 сая орчим хэрэглэгчид байгаа ажээ. Буцаан олголт авар эрх үүссэн хэрэглэгчдийн цахилгааны төлбөрөөс хөнгөлөх замаар буцаан олголтыг олгох юм.
“Dominion Energy” компани хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 7 сарын 1-с эхлэн 30 хоногийн дотор цахилгааны хэрэглээний төлбөрийг 125 сая доллартай тэнцэх хэмжээгээр, харин “Appalachian Power” 50 сая доллартай тэнцэх хэмжээгээр бууруулах захирамжийг State Corporation Commission гаргаад байгаа юм.
Хэдийгээр нэг хэрэглэгчид ногдох буцаан олголтын хэмжээг одоогоор тодорхойлох боломжгүй байгаа ч дараа жилүүдэд үргэлжлэх цахилгааны төлбөрийн шинэчилсэн тарифаар хэрэглэгчид хожино гэдгийг мужийн эрх баригчид хэлж байна.
Дашрамд дурьдахад 2015 онд гарсан цахилгааны төлбөрийн хэмжээг “царцаах” журмын хүрээнд эрчим хүчний компаниуд багагаггүй ашиг олсныг мужийн комиссоос тогтоосон бөгөөд үүний үр дүнд “Dominion Energy” компани энэ онд 133 сая, дараа жилийн 1 сараас өмнө 37 сая долларыг хэрэглэгчдэд буцаан олгохоор тохироод байгаа юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.