Виржиниа муж жолооны ард гар утас ашиглахыг хориглоно

Мягмар гарагт Виржиниа мужийн Сенатаас (State Senate) жолооны ард гар утас барьж (handheld) замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон хуулийг төслийг батлаад байна.
Одоо Төлөөлөгчдийн Танхимд (House of Delegates) хэлэлцэх энэ хуулийн төсөл батлагдсан нөхцөлд одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй жолооны ард имэйл бичих, текст бичихийг хориглосон хуулийг орлох бөгөөд одоогийн хуулийг илүү чангатгасан, гар утасны хэрэглээг илүү хязгаарласан хууль болох юм.

Жолооч нар хэрэв гар утсанд навигаци (газрын зураг ашиглах) ашиглаж байгаа бол тухайн төхөөрөмж (гар утас)-ийг заавал машины урд хэсэгт зориулалтын сууринд байршуулсан байх шаардлагатай болж байна. Харин ослын үед зориулалтын зогсох хэсэгт автомашиныг байршуулсан үед гар утас ашиглах боломжтой хэвээр байх ажээ.

Замын хөдөлгөөнд оролцож байх үед гар утсыг гарт бариагүй үед (hands-free), тухайлбал утастай болон утасгүй (Bluetooth) чихэвчээр, эсвэл машины яригч дээр тавьж утсаар ярихыг хуулиар зөвшөөрөх ажээ.

Хуулийн энэ заалтыг зөрчсөн иргэнд эхний тохиолдолд 125$, харин давтан зөрчил тутамд 250$ торгуулийн арга хэмжээ авахаар тусгажээ.

Жолооны ард гар утас гарт барьж ашиглахыг хориглосон хуулийг хөрш Мэрилэнд муж 2013 оноос, харин Вашингтон ДС 2004 оноос хойш тус тус мөрдөж байгаа билээ. Өөрөөр хэлбэл эдгээр мужуудийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байх үед гар утсаа гартаа барьж хэрэглэх нь замын хөдөлгөөний хууль зөрчиж буй хэрэг юм.

Be the first to comment

Leave a Reply