ВИРЖИНИА МУЖ БҮХ СУРГУУЛИА ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТУРШ ХААЛАА.

Виржиниа мужийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх өмчийн хэлбэрийн сургуулиудыг энэ 2019-2020 оны хичээлийн жилийн турш хаагдана.

Өнөөдрөөс эхлэн хэрэгжих хоригт дараах бизнесүүдэд хамаарна. Үүнд:

  • Essential Services буюу хүнсний дэлгүүрүүд, эрүүл мэндийн байгууллагууд энгийн горимд ажиллана
  • Нийтийн хоолны газрууд, ресторанууд зөвхөн Carry-Out, Pick up үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрнө.
  • Non-Essential буюу бусад бизнесүүд 10-с доош үйлчилүүлэгчтэй үйл ажиллагаа явуулах бол үйл ажиллагаа явуулж болно.
  • Амралт, паркууд, чөлөөт цагт зориулсан бизнесүүд, үзвэр үйлчилгээ, кинотеатрууд бүрэн хаагдана.
  • 10-с дээш хүнтэй цуглаан, арга хэмжээ зохион байгуулахыг бүрэн хориглов.

Мужийн захирагчийн гаргасан дээрх хориг 30 хоногт хүчинтэй байна.

Be the first to comment

Leave a Reply