Хүүхдийг 2 нас хүртэл хойш харсан суудал ашиглах хууль хэрэгжинэ

Өнөөдөр (3 сарын 7-ны Лхагва гараг) Виржиниа Мужийн хууль тогтоох Ерөнхий Ассемблей хүүхдийг автомашинд аюулгүй тээвэрлэхтэй холбоотой шинэ хуулийн төслийг батлаад байна.
House Bill 708 нэртэй тус шинэ хуулиар хүүхдийг 2 нас хүртэл, эсвэл тухайн хүүхдийн суудал үйлдвэрлэгчээс хүүхдийг урагш харсан суудал ашиглахад аюулгүй гэж заасан жин/ өндөр хүрэх хүртэл хүүхдийг зөвхөн хойшоо харсан машины суудал (rear facing car seat)-д суулгасан байх шаардлагатай болж байна.

Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй мужийн хуулиар хүүхдийг 8 нас хүртэл зориулалтын машины суудалд суулгах заалттай боловч хойшоо харсан машины суудал ашиглах хүүхдийн насыг тодорхой заагаагүй байсан юм.

Хуулийн төсөл одоо Виржиниа мужийн Захирагч Northam-ийн ширээг зорих бөгөөд хэрэв амбан захирагч гарын үсэг зурж баталгаажуулсан нөхцөлд шинэ хууль 2019 оны 07 сарын 01-эс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх ажээ.

Хууль батлагдсан нөхцөлд ийм хуулийн заалт бүхий АНУ-н 10 дахь муж болох юм. Одоогоор ийм төрлийн төстэй хуулийн заалт California, Connecticut, New Jersey, New York, Oklahoma, Oregon, Pennsylvania, Rhode Island, South Carolina зэрэг мужуудад хүчин төгөлдөр үйлчилж байна.

Дашрамд дурьдахад ААА байгууллагаас гаргасан судалгаагаар авто ослын үед хойшоо харсан машины суудалд бэхэлсэн хүүхэд гэмтэх, амь нас алдах магадлал 75 хүртэл хүртэл хувиар буурдаг дүн гарчээ.

Be the first to comment

Leave a Reply