Виржиниа муж бичиг баримтгүй иргэдэд жолооны үнэмлэх олгоно

Виржиниа мужийн парламент (Congress) бичиг баримтгүй /хуулт бус цагаачид/ иргэдэд жолооны үнэмлэх олгох хуулийн төслийг батлаад байна.

Мужийн конгресийн доод танхим House-д 57-42, дээд танхим Senate-д 22-18 саналын харьцаагаар батлагдсан хуулийн төслийг одоо Мужийн захирагчид илгээхээр бэлдэж байгаа бөгөөд хэрэв мужийн захирагч гарын үсэг зурж баталгаажуулвал шинэ хууль 2021 оны 1 сарын 1-с хэрэгжиж эхэлнэ.

Энэ хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр Виржиниа мужид амьдарч байгаа 270,000 орчим бичиг баримтгүй иргэд тодорхой хязгаарлалт бүхий “түр жолооны үнэмлэх” (Temporary Drivers License) авах боломж бүрдэх юм.

Дашрамд дурьдахад түр-жолооны үнэмлэх нь зөвхөн тээврийн хэрэгсэл барьж замын хөдөлгөөнд оролцох, зарим тохиолдолд биеийн байцаалтаар ашиглагдаж болох ч Холбооны улсын Real ID шаардлагыг хангахгүй юм.

Хэдийгээр жолооны үнэмлэх авах нь зарим бичиг баримтгүй иргэдэд чухал байж болох ч жолооны үнэмлэх авах өргөдөл гаргаснаар өөрсдийн нэр, хаягийг цагаачлалын албанд мэдүүлэх эрсдэлтэй гэсэн болгоомжлол байгаа юм.

Жолооны үнэмлэх авсан бичиг баримтгүй иргэдийн нэрс мужийн цагдаагийн газарт бүртгэгддэг бөгөөд цагаачлалын алба тус жагсаалтад нэвтрэхийн тулд шүүгчийн шийдвэр шаардлагатай болдог байна.

АНУ-д бичиг баримтгүй иргэдэд жолооны үнэмлэх олгодог мужуудын тухай дэлгэрэнгүй видео TuguldurTV сувгийн VIP гишүүдийн буланд оруулна.

TuguldurTV сувгийн VIP гишүүнээр элсэх: ЭНД ДАРНА УУ.

Be the first to comment

Leave a Reply