Virginia Preschool Initiative (VPI)
Цэцэрлэгээс өмнөх насны ангиудын мэдээлэл
2017-2018 оны хичээлийн жил
Виржиниа мужийн Цэцэрлэгээс өмнөх насны Хөтөлбөр (The Virginia Preschool Initiative– цаашид VPI гэх) нь Арлингтоны Ерөнхий Боловсролын бага сургуулиудад хэрэгждэг, зөвхөн 4 настангуудад зориулсан цэцэрлэгээс өмнөх насны чанартай сургалт бөгөөд тодорхой шаардлага хангасан гэр бүлүүдэд үнэ төлбөргүй байдаг. Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд дараах үндсэн шаардлагад нийцсэн байх:
- Хүүхэд 2017 оны 09 сарын 30-с өмнө бүрэн 4 нас хүрсэн байх
- Хүүхэд Арлингтон хотын оршин суугч байх.
- Тухайн өрх өргөдлийн маягтад тусгасан орлогын шалгуурт тэнцсэн байх
- Хүүхэд бие дааж бие засч сурсан байх шаардлагатай
Өргөдөл хэрхэн гаргах вэ?
Дараах бичиг баримтыг бүрдүүлж 2017 оны 02 сарын 01-ээс 2017 оны 04 сарын 18-ны үдээс хойш 4 цагаас өмнө “Early Childhood Office”-д ирүүлсэн байна. Өргөдлийн маягтыг Боловсролын Төвийн “Welcome Center”-т хүлээн авна.
Хаяг: 2110 Washington Blvd. Suite 100, Arlington, VA 22204
Ажиллах цаг: 7:00—5:00 p.m. Даваа –Баасан
*Дээр дурьдсан хугацаанд долоо хоногийн Пүрэв гараг бүрт өргөдлийн маягтыг оройн 8 цаг хүртэл хүлээж авна.
Welcome Center-н утас 703-228-8000
“Syphax Education Center” нь хотын Халамж Үйлчилгээний төв (DHS)-н эсрэг талын байр бөгөөд 45 & 42 чиглэлийн ART автобусууд “Sequoia DHS/2nd St” буудалд зогсоно.
* VPI хөтөлбөрт хамрагдахын тулд дараах материал бүрдүүлнэ:
- VPI бүрэн бөглөсөн өргөдлийн маягт
- Арлингтоны ЕБС-н орлого тодорхойлох маягт
- Арлингтон хотод оршин суух тодорхойлолт, эдгээрт:
- Эцэг эхийн нэр дээр байгуулсан байр түрээслэх Түрээсийн гэрээ ба түрээслүүлэгч/ түрээслэгчид гарын үсэг зурсан байх, эсвэл
- Эцэг эх Арлингтон хотод үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бол моргэжийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө эзэмших гэрчилгээ/гэрээ, эсвэл
- Хэрэв эцэг эх өөрийн нэр дээр түрээсийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө эзэмшдэггүй бол Арлингтон хотын оршин суугчтай хамт амьдарч байгааг тодоройлох баталгаа (Form A and Form B-Residency Statement of Parents/Guardians and Statement of Arlington Resident). А, В маягтууд нь 1 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд хугацаа дуусахаас наад зах нь 5 хоногийн өмнө дахиж шинэчлэх шаардлагатай. Шинэчлээгүй тохиолдолд хүүхдийг Арлингтоны ЕБС-с хасна. Эдгээр А, В маягтуудын хамт тухайн Арлингтон хотын оршин суугчийн түрээсийн гэрээ юм уу үл хөдлөх эзэмшдэг гэрчилгээ/гэрээг хавсаргасан байх шаардлагатай. Эдгээр бичиг баримтуудыг сургуулийн бүртгэлийн ажилтан Арлингтоны ЕБС-н дэд захиралд хуулбарлан хүргүүлснээр хяналт тавьж ажиллана.
- Орлого тодорхойлох
- 2015 болон 2016 онуудын Холбооны орлогын албан татварын тайлан (Tax Return), ЭСВЭЛ
- Хамгийн сүүлд олгосон 3 ширхэг цалингийн тодорхойлолт (Pay stubs), ЭСВЭЛ
- Ажил олгогчоос цалин тодорхойлсон тодорхойлолт
- Хүүхдийн нас тодорхойлох
Хүүхдийн нас, нэрийг тодорхойлох- төрсний гэрчилгээ эх хувиар. Хэрэв эцэг эх хүүхдийн төрсний гэрчилгээ авч ирэх боломжгүй бол хувийн тодорхойлолот (Affidavit) бөглөж нотариатаар батлуулсан байх. Хувийн тодорхойлолтыг хуулбарыг хууль сахиулах байгууллагад илгээх эрхийг Арлингтоны ЕБС эдэлнэ.
Жич: Үйлчилгээний хүрээнд оршин суудаг, шаардлага хангасан 4 настай бүх хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчлэх боломжтой. Хот хэмжээнд үйлчлэх сургуулийн автобусын үйлчилгээ нь Hoffman-Boston, ATS, Key, Claremont, Campbell & Drew Model зэрэг сургуулиудад үйлчилнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг Early Childhood Office-с 703-228-8632 тоот утсаар тодруулна уу.
earlychildhood@apsva.us
www.apsva.us/earlychildhood
Арлингтон хотын Ерөнхий Боловсролын Сургуулиудын Захиргаа
Leave a Reply
You must be logged in to post a comment.