VPI Information Night

Арлингтон хотын ЕБС-иудаас санал болгодог сургуулиас өмнөх насны VPI ангийн талаар мэдээлэл өгөх үдэшлэг маргааш 2 сарын 20-ны орой 6:30-8 цагт Carlin Springs Бага Сургууль (5995 Fifth Rd. South) дээр зохион байгуулна. Хэрэв маргааш цаг агаарын улмаас уулзалт цуцлагдвал 2 сарын 27-ны Лхагва гарагийн 6:30-8 цагт нөхөж хийнэ.

Уулзалтын үеэр эцэг эхчүүд тус хөтөлбөрийн талаар болон хэрхэн өргөдөл гаргах талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зааварчилгаа авах боломжтой юм. Уулзалтын үеэр Монгол хэлний хэлмэрч ажиллана.

Энэ уулзалтын талаар болон VPI хөтөлбөрийн тухай асуулт, санал сэтгэгдлийг “Early Childhood” Хөтөлбөрийн зохицуулагч Elaine Perkins -тэй 703-228-2762 тоот утсаар болон elaine.perkins@apsva.us хаягаар холбогдож болно.

Дашрамд дурьдахад VPI (Virginia Preschool Initiative) хөтөлбөр нь Арлингтон хотын оршин суугч, бага орлоготой гэр бүлүүдийн зөвхөн 4 настай хүүхдүүдэд зориулсан үнэгүй сургалт юм. Энэ хөтөлбөрт хамрагдахыг хүссэн гэр бүлүүд өргөдлийн маягтыг 2 сарын 1-с 4 сарын 15-ны хооронд зөвхөн ОНЛАЙН гаргах ёстой юм.

Be the first to comment

Leave a Reply