Арлингтон хотын ЕБС-н сургуулиас өмнөх насны (Preschool) ангиудын сугалаа явагдаж, улмаар 2017-2018 оны хичээлийн жилд VPI (Virginia Preschool Initiative) болон Montessori хөтөлбөрийн ангиудад тэнцсэн сурагчдын ар гэрт сургуулиудаас нь захиагаар болон утсаар хариуг мэдээлж дуусаад байгаа юм. Эдгээр хөтөлбөрүүдэд тэнцэж мэдэгдэл авсан эцэг эхчүүд хүүхдийнхээ сургуулийн орон тоог хадгалахын тулд нэн даруй Language Services Registration Center-т цаг аван ирж бүртгэлийг дуусгах шаардлагатай.
Цаг авахын тулд дараах бичиг бүрдсэн байх шаардлагатай. Үүнд:
- Хүүхдийн төрсний гэрчилгээ эх хувиар
- Эцэг эхийн байрны түрээсийн гэрээ 9 сарын 6-с өмнө хүчинтэй байх (Хэрэв гэрээ дурьдсан хугацаанаас өмнө дуусгавар болж буй бол бүртгэл хийгдэхгүй)
- Хүүхдийн вакцины бичлэг (Immunization) болон серьеэгийн сорилын дүн (TB test)
- Биеийн ерөнхий үзлэгийн маягт (Physicals exam)-г эмчээр бөглүүлсэн байх
Эдгээр бичиг баримтын аль нэг дутуу байгаа нөхцөлд бүртгэл хийгдэхгүй байгааг анхаарна уу. Бичиг баримт бүрдсэн даруйд (703)-228-7663 тоот утсаар ярьж бүртгэлийн цаг авна. Энэ жилээс сургуулиас өмнөх насны хүүхдээс шалгалт авахгүй болсон тул бүртгэлд ирэхэд хүүхэд дагуулж ирэх шаардлагаггүй.
Хэрэв цаг авахад Англи хэл мэдэхгүй, ойлголцож чадахгүй бол tuguldur.batmunkh@apsva.us хаягаар хүүхдийн овог нэр, эцэг эхийн утасны дугаарын хамт бүртгүүлэх хүсэлтийг ирүүлж болно.
Хэрэв хүүхэд энэ жил 3 настай, Montessori хөтөлбөрт суралцаж байгаа бөгөөд ирэх жилд VPI ангид тэнцсэн бол бүртгүүлэх шаардлаггүй бөгөөд сургуультайгаа холбогдож энэ тухай мэдэгдэх шаардлагатай. Хүлээн авах сургууль дутуу бичиг баримтыг шаардаж авна.
Жич: iMedee.com сайт дээр гарч буй аливаа мэдээлэл нь Арлингтон хотын ЕБС-иудын албан ёсны байр суурь огт биш, зөвхөн Англи хэлний хязгаарлагдмал мэдлэгтэй хүмүүст мэдээлэл өгөх зорилготой болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.