Зуны халуунд зугаацах сонирхолтой 10 усан парк

Зуны бүгчим халуун нэгэнт эхлэхтэй зэрэгцэн ерөнхий боловсролын сургуулиуд зуны амралт эхлээд байна. Тиймээс хүүхэд багачууд зуны халуун бүгчимд тоглох, сэрүүцэх, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх газруудыг хайж байгаа нь лавтай. Вашингтон ДС хот орчимд тоо томшгүй олон парк, усан бассейн, усан паркууд байгаа нь дамжиггүй ч Арлингтон хот орчимд байгаа сонирхолтой 10 усан паркийг танилцуулж байна.

1. Yards Park. Хаяг: 355 Water Street, SE, Washington DC.
Усан парк, усан санд хүүхдүүд тоглох, бяцхан усан хүрхрээний доогуур орж тоглох боломжтой. Гэр бүлээр цагийг өнгөрөөхөд тохиромжтой ба Harris Teeter болон ресторан хоолны газрууд бий. Зориулалтын усны хувцастай ирэх.

2. Downtown Silver Spring. Хаяг: 908 Ellsworth Dr, Silver Spring, MD 20910.
Хотын төвийн дэлгүүр, хоолны газруудын зэрэгцээ хүүхэд тоглоход зориулсан усан оргилууртай. Одоогоор засвартай байгаа бөгөөд 07 сард ажиллаж эхлэх ажээ. Зориулалтын усны хувцастай ирэх.

3. Georgetown Waterfront Park. Усан Парк. Гэр бүлээр голын эргээр зугаалах, мөн усан оргилуурт хүүхдүүд тоглох боломжтой. Зориулалтын усны хувцастай ирэх.

4. Lyon Village Park. Хаяг: 1800 N Highland Street, Arlington VA 22204.
Сагс, теннисын талбай, хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур. Хүүхдүүд тоглоомын талбайд тоглохоос гадна зориулалтын усан оргилуурт тоглох боломжтой. Зориулалтын усны хувцастай ирэх.
Усан оргилуурын цагийн хуваарь: Даваа-Мягмарт өглөө 10 цагаас өдрийн 3 цаг, Лхагва-Баасанд өдрийн 2 цагаас оройн 8 цаг, харин Бямба-Нямд өдрийн 12 цагаас оройн 8 цагт ажиллана.

5. Virginia Highland Park. Хаяг: 1600 S Hayes Street, Arlington VA.
Сагс, теннис, хөл бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур. Хүүхдүүд тоглоомын талбайд тоглохоос гадна зориулалтын усан оргилуурт тоглох боломжтой. Зориулалтын усны хувцастай ирэх. Усан оргилуур өдөр бүр өглөө 10 цагаас оройн 8 цаг хүртэл ажиллана.

6. Ocean Dunes Waterpark. Хаяг: 6060 Wilson Blvd, Arlington VA.
Усан сан, усан гулгуур, задгай усан бассейн.
Тус газар нь Арлингтон хотод байгаа хамгийн том усан тоглоомын талбай юм. Арлингтоны оршин суугчид болон гадны иргэдэд үнэ төлбөртэй үйлчлдэг. 2-с доош насны хүүхэд үнэгүй, хүүхэд 7$, том хүн 8.5$ (Ажлын өдрүүдийн үдээс хойш 4 цашаас хойш 5.25$)-ийн төлбөртэй нэвтэрнэ.
ӨДөр бүр 11 цагаас 7 цаг хүртэл ажиллана.

7. Volta Park Pool. Хаяг: 1555 34th Street NW, Washington DC.
Гэр бүлд тохиромжтой жижиг хэмжээний усан бассейн, тоглоомын газар. Georgetown-д байрлах энэ нууцлаг газрыг тэр бүр хүмүүс анзаардаггүй ч гэр бүлээр цагийг өнгөрөөхөд тохиромжтой. Тус паркийн хэмжээ жижиг тул өглөө эрт ирвэл тохиромжтой.

8. Water Family Swimmin’ Hole. Хаяг: 1400 lake Fairfax Dr, Reston VA.
Усан бассейн, усан гулгуур. Гэр бүл хүүхдүүдийн амрах хөгжилтэй газруудын нэгд зүй ёсоор багтана. Өдрийн нэвтрэх эрх 15$ орчим байна.

9. Great Waves Waterpark. Хаяг: 4001 Eisenhower Ave, Alexandria VA.
Усан бассейн, усан гулгуур. Гэр бүл хүүхдүүдийн амрах хөгжилтэй газруудын нэгд зүй ёсоор багтана. Өдрийн нэвтрэх эрх 15$ орчим байна.

10. Waterworks Waterpark. Хаяг: 5301 Dale Blvd, Woodbridge, VA 22193.
Усан бассейн, усан гулгуур. Гэр бүл хүүхдүүдийн амрах хөгжилтэй газруудын нэгд зүй ёсоор багтана. бусад ижил төрлийн усан паркуудаас хямд буюу Өдрийн нэвтрэх эрх 6-7$ орчим байна.

Хэрвээ та мөн эдгээрээс өөр сонирхолтой газар санал болгох бол доорх сэтгэгдэл хэсэгт үлдээж болох юм.

Be the first to comment

Leave a Reply