Wellington-д бага орлоготой иргэдийн 105 сууц бий болно.

Арлингтон хотын Удирдах Зөвлөлийн урьд оройн хурлаар Columbia Pike-д шинэ орон сууц барих зөвшөөрөл олголоо. Монголчуудын ихээр оршин суудаг Columbia Pike дахь “Wellington Apartments” орон сууцны цогцолборыг эзэмшигч үл хөдлөх хөрөнгийн компани тус орон сууцны арын автомашины зогсоолд дахиж 3 орон сууцны барилга барихаар болж байна.
6 давхар өндөртэй баригдах 3 барилгад нийт 401 айлын орон сууц нэмэгдэх бөгөөд эдгээр шинэ байруудыг зах зээлийн ханшаар түрээслэх ажээ. Харин одоогийн ашиглаж буй Wellington байрнаас нийт 105 айлыг зөвхөн бага орлоготой иргэдэд түрээслүүлэхээр хотын захиргаатай тохиролцсон байна.
Шинэ барилга нийт 9 давхар автомашины зогсоолтой байх бөгөөд эдгээрийн 6 давхар нь газрын түвшнээс байх юм. Ингэснээр хэдэн зуун автомашины зогсоол, мөн унадаг дугуйн шинэ зогсоол баригдах юм.
Мөн шинэ төслийн хүрээнд нийтийн хэрэглээний гудамж талбайг өргөтгөж сайжруулах тул “S. Rhodes Street” болон “12th Street S.” гэсэн шинэ уулвзар нээгдэхээр байна. Барилга барихаар төлөвлөж буй газарт одоогийн Wellington орон сууцны оршин суугчдийн авто машины зогсоол, хүүхдийн тоглоом болон амралтын бүс байрлаж байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply