Өнөөдөр (Бямба) Цагаан Ордны орчимд одоогоор хэн нь үл мэдэгдэх эрэгтэй хүн өөрийгөө буудаж амиа хорлосон хэрэг гараад байна.
Вашингтон ДС хотын Цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд ‘өөрийгөө буудсан үл таних хүн газар дээрээ нас барсан, тухайн хэн болохыг, ар гэрийг тодруулахаар ажиллаж байна…’ гэжээ.
Анх Цагдаагийн газарт Цагаан ордны хойд хашааны орчимд хүн өөрийгөө буудлаа гэсэн дуудлага ирсэн байна.
Хэрэг явдал өнөөдөр Ерөнхийлөгч Доналт Трамп Флорида мужаас Цагаан Ордонд буцаж ирэхээс өмнөхөн болжээ. Болсон хэрэг явдлыг Ерөнхийлөгчид мэдээлсэн байна.
NEW: Secret Service and local police are both responding to incident outside of White House and are treating it as a suicide attempt. Medical Personnel are responding to the male victim, Secret Service says, after an alleged self-inflicted gunshot wound https://t.co/xVqLfJ1YTj pic.twitter.com/tmcJLcX4CQ
— CBS News (@CBSNews) March 3, 2018
Leave a Reply
You must be logged in to post a comment.