Метрогоор зорчигчид заавал амны хаалт зүүнэ.

Өнөөдөр (05 сарын 18-ны Даваа) Вашингтон ДС хотын Метро Удирдах Газраас тус системийн метрогоор зорчиж буй бүх хүн заавал амны хаалт ашиглах журам мөрдүүлж эхэллээ.

Тус газрын Ерөнхий Менежер Paul J. Wiedefeld хэвлэлийн хурлын үеэр энэ тухай мэдэгдээд CDC байгууллагаас гаргасан удирдамжийн дагуу амны хаалт зүүх шаардлагыг бүх зорчигчдод тавих шаардлага үүссэн тухай мэдэгджээ.

Дашрамд өгүүлэхэд Вашингтон ДС хотын метроны систем хязгаарлагдмал цагийн хуваариар буюу ажлын өдрүүдэд өгдөө 5 (a.m) -с оройн 9 (p.m) хүртэл, харин Бямба, Ням гарагуудад өглөө 8 (a.m)-с оройн (9 p.m)-уудын хооронд үйлчилж байгаа бөгөөд хүмүүсийг зөвхөн нэн шаардлагатай үед, зайлшгүй ажилд явах үеэс бусад үед метрогоор зочихгүй байхыг сануулсаар байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply