WMATA автобусны зарим чиглэлийг зогсоож магадгүй

Вашингтон ДС хотын Тээврийн газар ирэх санхүүгийн жилийн төсөвт томоохон өөрчлөлтүүд оруулахаар тусгаад байна. Хэрэв 3,1 тэрбум долларын өртөг бүхий төсөв эцэслэн батлагдвал тус газрын нийтийн тээврийн үнэ 10-25 центээр өсч, автобус хоорондын хүлээх цаг уртсахаар байгаа бол зарим чиглэл, түүний дотор Арлингтон хотыг хамардаг чиглэлүүдийг зогсоохоот тусгаад байна. Хаагдаж магадгүй болоод буй чиглэлүүдэд:

  • 5A D.C.-Dulles
  • 13Y Arlington-Union Station
  • 15K, L Chain Bridge Road
  • 17 A, B, F, M Kings Park
  • 18 P, R, S Burke Centre
  • 28X Leesburg Pike зэрэг чиглэлүүд багтаж байгаа юм.

Мөн 16G болон 16K чиглэлийн автобусуудыг ч зогсоохоор ярьж байгаа гэлээ. Харин “Columbia Heights West-Pentagon City” чиглэлийн 16H шугамын автобусыг өглөө 7 оройн 10 цаг хүртэл явуулах бөгөөд ажлын өдрүүдийн оргил ачааллын цагуудад 10 минут тутамд, бусад үед 20 минут тутамд үйлчлэхээр тусгасан байна.
Мөн “Columbia Pike-Federal Triangle” чиглэлийн 16X шугамын чиглэлд өөрчлөлт оруулж, “Pentagon Transit Center”- “Federal Triangle” метроны буудал хоорондын маршрутыг хаахаар тусгасан байна.
Тус төвийн удирдах газарт иргэд төсвийн төсөл, автобусны чиглэлд орох өөрчлөлтүүдийн талаар санал сэтгэгдлээ илэрхийлж байгаа бөгөөд иргэдийн саналыг 02 сарын 06 хүртэл хүлээж авах тухай тус алба мэдээлсэн байна. Мөн иргэд санал сэтгэгдлээ ОНЛАЙН маягтаар ирүүлэх боломжтой ажээ.

Be the first to comment

Leave a Reply