Ирэх Ням гарагт зарим замд хязгаарлалт хийнэ

Ирэх Ням гарагт Arlington Youth Triathlon байгууллагаас хүүхдийн спортын олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахтай холбогдож Арлингтон хотын “Virginia Square” орчны зарим зам талбайд хязгаарлалт хийнэ. 06 сарын 11-ны Ням гарагийн өглөө 7 цагаас 10:30 хооронд:

  • N. Quincy St-ийг Washington Blvd. болон N. 15th St.хооронд
  • N. 15th St.-ийг N. Quincy St. болон N. Stafford St.хооронд
  • N. Stafford St. -ийг Washington Blvd. боолн N. 15th St. хооронд тус тус хаана.

Дээр дурьдсан орчны автын зогсоолыг мөн хязгаарлах юм.
7-15 насны хүүхдүүд зориулсан энэхүү арга хэмжээнд усан сан, дугуйн болон гүйлтийн тэмцээн зам гэх мэт олон арга хэмжээ багтаж байгаа ажээ. Арга хэмжээний тухай дэлгэрэнгүй энд үзнэ үү.

Be the first to comment

Leave a Reply