АНУ-н хууль бусаар оршин суугаа сая сая цагаачдыг албадан гаргах тухай Ерөнхийлөгч Трамп өчигдөр буюу Даваа гарагт өөрийн жиргээнд зарлаад байна. Өнөөдөр орой тэрээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх шийдвэрээ танилцуулах гэж буй бөгөөд энэхүү шийдвэрээ танилцуулахын урд өдөр АНУ-н Цагаачлал, Гаалын Алба дараа долоо хоногоос эхлэн хууль бус цагаачдыг албадан гаргах ажлыг эхлүүлнэ хэмээн зарласан нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм.
тэрээр жиргээндээ: “АНУ-н Цагаачлал, Гаалын Алба АНУ-д хууль бусаар нэвтэрсэн сая саяар нь албадан гаргах ажлыг дараа хоногоос эхэлнэ. Тэд хэрхэн саадгүй хурдан орж ирсэн шигээ гарах болно. Энэ дашрамд Мексик хууль бус цагаачид хил давуулахгүй байх талаар сайн ажиллаж байна… “ гэжээ.
Next week ICE will begin the process of removing the millions of illegal aliens who have illicitly found their way into the United States. They will be removed as fast as they come in. Mexico, using their strong immigration laws, is doing a very good job of stopping people…….
— Donald J. Trump (@realDonaldTrump) June 18, 2019
Албаны эх сурвалжын мэдээлж буйгаар шүүхээс албадан гаргах шийдвэр гарсан ч АНУ-д хууль бусаар оршин суусаар байгаа 1 сая гаруй хууль бус цагаачдад дээрх шийдвэр чиглэх бололтой. Дашрамд дурьдахад 2012 онд 409,824 хууль бус цагаачдыг албадан гаргасан нь АНУ-н Цагаачлалын Албаны түүхэнд хамгийн өндөрт тооцогддог байна.
Харин Цагаачлалын Алба хууль бус цагаачдыг баривчлан албадан гаргах ажиллагааг ийнхүү урьдчилан зарлаж байсан тохиолдол байдаггүй гэнэ.
Ийнхүү хууль бус цагаачдыг олноор нь хоморголон баривчилж албадан гаргах нь АНУ-д хууль бусаар нэвтрэхээр зэхэж буй гадаадын иргэдэд санамж болно гэж үзэж буй бололтой.
2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Доналд Трампийн улс төрийн гол хөзөр нь цагаачлалын чанд бодлого байсан бөгөөд 2020 оны сонгуульд ч хуул бус цагаачдыг чангатгах бодлого барих тактик барьж байгаа нь тодорхой байгаа юм.
Өнөөдөр орой Доналд Трампийг хүчтэй дэмжигч Флорида мужийн Орландо хотод зохион байгуулах арга хэмжээний үеэр Ерөнхийлөгч Трамп 2020 оны сонгуульд дахин өрсөлдөх шийдвэрээ танилцуулах юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.