ЯАРАЛТАЙ ҮЕД АШИГЛАХ УТАСНУУД

Арлингтон хотод оршин сууж буй, амьдралын элдэв бэрхшээл тулгарсан иргэдэд туслах үүднээс хотын захиргаанаас яаралтай үед холбоо барьж дэмжлэг авах утас ажиллуулдаг. Тэдгээр утасны жагсаалтуудаас товчилж жагсаавал:

Хэрэв танд орон байргүй болох (Housing Crisis) эрсдэл тулгарсан нөхцөлд дараах утсаар холбогдож зөвлөгөө, туслалцаа авна. Утас: 703-228-1010.

Насанд хүрэгсдийг хүчирхийллээс хамгаалах Алба (Adult Protective Services)
Ажлын өдрүүдийн өглөө 8 цагаас оройн 5 цагийн хооронд холбогдох утас:
703-228-1700 эсвэл сонсгогүй иргэдэд зориулсан (TTY) 703-228-1788.
Эдгээрээс бусад цагт холбогдох утас: 1-888-832-3858.

Хүүхдийн Хамгаалах Үйлчилгээ (Child Protective Services):
Хэрэв таны хүүхэд аюултай орчинд орсон, юм уу хүүхдийн эрх зөрчигдсөн бөгөөд тусламж хэрэгтэй бол мэдэгдэх утас:
703-228-1500 тоот утсаар залгах юм уу цагдаагийн газарт шууд хандах.

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар (Emergency Mental Health) яаралтай тусламж хэрэгтэй бол дараах дугаараар холбогдоно:
703-228-5160 дугаараар залгах буюу эсвэл 2120 Washington Blvd., Arlington VA 22204 хаягт шууд очиж туслалцаа авч болно.

Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн (Domestic Violence and Sexual Assault) бөгөөд, туслалцаа хэрэгтэй үед залгах утас:
703-237-0881. Энэ утас 24/7 ажиллана.

Be the first to comment

Leave a Reply