Арлингтон хотод бага орлоготой иргэдэд зориулсан хэд хэдэн хөтөлбөр хэрэгждэг. Эдгээр хөтөлбөрүүд нь хотын болон Холбооны Засгийн газрын төсвийн хөрөнгөөр санхүүжих бөгөөд эдгээр хөтөлбөрт хамрагдахын тулд заасан тодорхой нөхцөл болзлуудыг хангасан байх ёстойг юуны өмнө дурьдах нь зүйтэй юм.

Хэдийгээр Арлингтон хот хүн амын амтжиргааны түвшнээр АНУ-д дээгүүр ордог боловч Вашингтон ДС хоттой хил залгаа оршдогоос цагаачдын тоо хурдацтай өсч, үүнийг дагаад бага орлоготой, төрйн халамж шаардлагатай иргэдийн тоо өсч байгаа гэж үздэг. Бага орлоготой иргэдийн орон байрны нөхцлийг сайжруулахын тулд хотын төсвөөс ‘Affordable Housing’ буюу ‘Low Income’ байрны төслүүдийг санхүүжүүлэх, эсвэл бага орлоготой иргэдийн сарын түрээсийн тодорхой хувийг төлдөг ‘Housing Grants’ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бол иргэдийн сарын түрээсийн тодорхой хувийг төлдөг ‘Housing Choice Voucher” хөтөлбөрийг Холбооны Засгийн газрын төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлдэг билээ.

Хөтөлбөр тус бүр өөрийн онцлогтой, тиймээс тавигдах нөхцөл шаардлага өөр өөр байна. Дараах хэсгүүдэд хөтөлбөр тус бүрээр дэлгэрүүлэн тайлбарлаж, хамаарах мэдээллийг оруулав.

Арлингтон хотын захиргаанаас үл хөдлөх хөрөнгийн компаниуд болон ашгийн бус байгууллагуудтай хамтарч шинээр баригдаж буй орон сууцны барилгуудад төсвөөс дэмжлэг үзүүлж, үүний хариуд тухайн барилгын нийт орон сууцны тодорхой хувийг орлого багатай иргэдэд зах зээлийн үнээс бага үнээр түрээслэх болзол тавьдаг. Одоогоор Арлингтон хотод байгаа, бага орлоготой иргэдэд зориулсан байраар хангадаг жагсаалтыг харуулав. Эдгээр байруудын дийлэнх хувийг энгийн буюу зах зээлийн ханшаар түрээслэх бөгөөд цөөн хувийг бага орлоготой иргэдэд зориулсан байх тул байр тус бүрт хямд түрээстэй байрын тоо харилцан адилгүй байхыг анхаарна уу. Мөн эдгээр байруудад буй бага орлоготой иргэдийн байранд орох иргэдийн тоо хэт олон байх тул шинээр өргөдөл гаргасан хүмүүсийг хүлээлгийн жагсаалтад оруулдаг бөгөөд байранд орох хүртэл наад зах нь 1-2 жил хүртэл хүлээх хэрэгтэй болдог.

Бага орлоготой иргэдэд зориулсан байрууд буюу Affordable Units

62 болон түүнээс дээш настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан байрууд:

62 болон түүнээс дээш настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан байрууд:

Барилгын нэр Хаяг Утас
The Carlin 4300 North Carlin Springs Road 703-243-4300
Claridge House 1500 South Fern Street 703-521-9100
Culpepper Gardens 4435 North Pershing Drive 703-528-0162
Hunter’s Park at Cherrydale 2021 North Nelson St 703-892-4330
Woodland Hill 600 South Carlin Springs Road 703-931-5700

Бүх насны хүмүүст хамаарах бага орлоготой иргэдэд зориулагдсан байрууд:
Ballston орчимд

Байрны нэр Хаяг Утас
The Rixey (11 units) 1008 N. Glebe Road 571-267-2879
The Jordan (90 units) 801 N. Wakefield St. 571-970-1876
The Springs (98 units) 555 N. Thomas St. 703-888-1142
The Waycroft (22 units) 750 N. Glebe Rd. 703-972-7500

Buckingham Орчимд

Байрны нэр Хаяг Утас
Ballston Park at Historic 351 N. Glebe Road 703-526-9600
Buckingham Gardens 315 N. George Mason Dr. 703-276-3083
Gates of Ballston 4207 N. Pershing Drive 703-875-8607
Knightsbridge  Apts  204 N. Thomas Street 703-528-7751
The Madison 4400 N. 4th Street 703-527-4040
Whitefield Commons 200 N. Thomas Street 703-528-7751

Columbia Pike – Arlington Mill Орчимд

Байрны нэр Хаяг Утас
Arbor Heights 5203 8th Road South 703-671-7070
Arlington Mill 901 S. Dinwiddie Street 703-566-6213
Columbia Grove 1010 S. Frederick Street 703-671-1009
Fields of Arlington 5100 S. 8th Road 703-671-3300
Harvey Hall Apartments 860 S. Greenbrier Street 703-671-3900
Key Gardens 5121 Columbia Pike 703-671-3900
Monterey Apartments 813 S. Greenbrier Street 703-379-6656
The Serrano 5535 Columbia Pike 703-671-3200
The Shell 870 S. Greenbrier Street 703-575-7880
Columbia Hills (229 units) 1000 S. Frederick Street 703-566-5760

Claremont  Орчимд

Байрны нэр Хаяг Утас
The Spectrum (80 units) 5055 S. Chesterfield Road 703-671-1777

Columbia Pike – Town Center Орчимд

Байрны нэр Хаяг Утас
Arlington View Terrace 1429 S. Rolfe Street 703-521-4010
The Wellington (105 units) 1850 Columbia Pike 571-366-5701

Columbia Pike – Village Center Орчимд

Property Name Хаяг Утас
Bell Arlington Ridge (20 units, 2BRs and 3BRs only) 2400 S. 24th Road 703-664-0723
Buchanan Gardens 914 S. Buchanan Street 703-486-2088
Garfield Gardens 1700 S. Garfield Street 703-549-7170
Gilliam Place (173 units) 3507 Columbia Pike
Quebec Apartments 4014 Columbia Pike 703-521-3313
Taylor Square Apartments 4245 S. 16th Street 703-685-1491
Virginia Gardens 1716 S. Taylor Street 703-685-1491

Courthouse Орчимд

Байрны нэр Хаяг Утас
2201 Pershing Apartments 2201 N. Pershing Dr. 866-768-7218
Colonial Village 1702 N. Troy St. 703-525-5555
Colonial Village West 2111 N. Key Blvd. 703-524-1337
Courthouse Crossing 1240 N. Rolfe Street 703-528-7200
The Frederick 2230 N. Fairfax Drive 703-243-0690
Bell at Courthouse (12 units) 2200 N. 12th Court 703-528-1193
Woodbury Park 2335 N. 11th Street 703-528-3625

Lee Highway – Glebe Road Орчимд

Байрны нэр Хаяг Утас
Cameron Commons 2028 N. Cameron Street 703-243-6650
Leckey Gardens 2031 N. Woodrow Street 703-243-6650

Lee Highway – Palisades Орчимд

Байрны нэр Хаяг Утас
Calvert Manor 1925 N. Calvert Street 703-243-6650
The Larkspur Apartments 2508 20th Rd. N. #103 703-888-2298
William Watters 2008 N. Adams Street 703-528-7751

Long Branch Creek Орчимд

Байрны нэр Хаяг Утас
Arna Valley View 2300 S. 25th Street 703-892-1100
Avalon at Arlington Square 2350 S. 26th Court 703-892-0300
The Berkeley 2900 S. Glebe Road 703-684-4545
The Grove at Arlington 2311 S. 25th Street 703-221-4510

Nauck Орчимд

Байрны нэр Хаяг Утас
Fort Henry Gardens 2470 S. Lowell Street 703-271-7113
The Macedonian 2229 Shirlington Road 703-920-0962
Shelton 3215 S. 24th Street 703-920-0962

Pentagon City Орчимд

Байрны нэр Хаяг Утас
The Altaire (15 units) 400 Army Navy Dr. 833-240-7573
The Gramercy 550 S. 14th Road 703-414-0001
Lenox Club 401 S. 12th Street 703-418-1400
Lofts 590 590 S. 15th Street 703-521-0580
Crystal City Lofts (15 units) 305 10th St. S. 571-312-3617
Crystal Flats (16 units) 505 18th St. S. 703-416-1818

Rosslyn Орчимд

Байрны нэр Хаяг Утас
Bennett Park 1601 Clarendon Blvd. 703-243-5041
The Gallery at Rosslyn 1800 N. Oak Street 703-527-2006
Key Boulevard Apartments 1537 N. Key Blvd. 703-524-1337
Marbella Apartments 1301 N. Queen Street 703-243-6650
Parc Rosslyn 1531 N. Pierce Street 703-525-6111
Pierce-Queen Apartments 1600 N. 16th Street 703-304-4334
Queens Court Apartments 1801 N. Quinn Street 703-528-8151
Sedona 1510 Clarendon Blvd. 703-566-9670

Seven Corners Орчимд

Байрны нэр Хаяг Утас
Patrick Henry Apartments 2965 Patrick Henry Dr. 703-534-4866

Shirlington Орчимд

Байрны нэр Хаяг Утас
Io Piazza 2727 S. Quincy St. 703-379-2070

Virginia Square Орчимд

Байрны нэр Хаяг Утас
Clarendon Court 3825 N. 7th Street #A4 703-243-0555
South Ballston Place 522 N. Piedmont 703-526-9600

Washington Boulevard – Ft. Myer Орчимд

Байрны нэр Хаяг Утас
The Barkalow 2708 N. Pershing Drive 703-243-6650
Ft. Myer I and II 123 S. Courthouse Rd.; 2011 S.
4th Street
703-276-3083
Garfield Gardens 1700 S. Garfield St. 703-276-3083

Westover Орчимд

Байрны нэр Хаяг Утас
Ashton House I, II, & III 5701 N. 10th Rd. 703-538-7171
Fisher House 1211 N. Kennebec Street 703-243-6650
Westover Apartments 1649 N. Longfellow Street 703-538-7171

Housing Grant

Өмнө танилцуулсан бага орлоготой иргэдийн байрнаас гадна тодорхой шаардлага хангасан иргэдийн байрны түрээсийн тодорхой хувийг төсвөөс төлөх ‘Housing Grants’ гэдэг  хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөр нь хотын төсвөөс санхүүжих бөгөөд хөтөлбөрт хамрагдахын  тулд дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:

  • 65 болон түүнээс дээш настай
  • Хөгжлийн бэрхшээлтэй
  • 18-аас доош насны наад зах нь 1 хүүхэдтэй ажил эрхэлдэг гэр бүл
  • Хотын сэтгэцийн эмгэгтэй иргэдэд үйллэх төвд харъяатай хүн

Мөн өргөдөл гаргагчийн өрхийн орлого дараах шаардлагад нийцсэн байх:

Ам бүлийн тоо Өрхийн жилийн орлого
1 $37,485
2 $42,840
3 $48,195
4 $53,550
5 $57,843
6 $62,135
7 $66,428
8-с дээш $70,720

Энэ хөтөлбөрт өргөдөл гаргах үндсэн нөхцөл нь өөрийн нэр дээр түрээсийн гэрээ байгуулсан байх, орлгого тодорхойлох боломжтой буюу өөрөөр хэлбэл сарын түрээсийн тодорхой хувийг өөрийн эх үүсвэрээр төлөх чадвартай гэдгээ  нотлох ёстой болдог.

Өргөдлийг өөрийн биеэр очиж гаргах хаяг:

Department of Human Services
2100 Washington Blvd., 3rd floor
Arlington, VA 22204
703-228-1350

Хөтөлбөрийн шаардлага хангаж, өргөдөл батлагдсан нөхцөлд сар бүр тухайн өрхөд бэлэн мөнгөний чекийг шуудангаар илгээх бөгөөд чекийг тухайн түрээсийн офисын нэр дээр хаягласан байна. Хөтөлбөрт хамрагдаж буй иргэд өрхийн орлогод орсон өөрчлөлтийг тухайн бүр өөрийн хариуцсан ажилтанд мэдэгдэж байх үүрэг хүлээх бөгөөд өрхийн орлого өсөх, буурахын хэрээр сард илгээж буй чекийн хэмжээ мөн өөрчлөгдөнө.

Өргөдлийн маягтыг ЭНД дарж татаж авна уу.

Хотын төсвөөс хэрэгждэг өмнөх хоёр төрлийн хөтөлбөрөөс гадна Холбооны Засгийн газрын санхүүжилтээр  хэрэгждэг бага орлоготой юм уу, өндөр настай, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны зардлыг санхүүжүүлдэг ‘Housing Choice Voucher’ (Хуучин Section 8 гэж нэрийддэг байсан) гэдэг  хөтөлбөр байдаг.

Тус хөтөлбөр нь Холбооны Төсвөөс буюу U.S. Department of Housing and Urban Development (АНУ-ын Орон Сууц Хотын хөгжлийн Яам)-ын шууд хөрөнгө оруулалттай, тухайн орон нутгйн засаг захиргаагаар дамжиж хэрэгждэг юм.

Энэ хөтөлбөр нь төсвөөс үзүүлж буй хамгийн сайн тусламжид хамаардаг тул хамрагдах хүмүүсийн тоо маш их байдаг. Тиймээс хөтөлбөрт бүртгүүлсэн хүмүүс 5 хүртэл жил хүлээх хэрэгтэй болдог ба одоогоор Арлингтон Хотын Нийгмийн Халамжийн төв энэ хөтөлбөрт шинээр өргөдөл хүлээн авахгүй байгаа болно. Тиймээс орон сууцны тусламж хэрэгтэй хүмүүс Housing Grants хөтөлбөрт өргөдөл гаргахыг зөвлөдөг.

Энэ хөтөлбөрт тэнцэх эсэхийг Арлингтон Хотын Нийгмийн Халамжийн төв тодорхойлдог

2016 оны 03 сард шинэчилэн гаргасан орлогын хэмжээ (жилээр)
Нэн ядуу гэр бүл
Ам бүл  Орлогын хязгаар Ам бүл Орлогын хязгаар
1 $26,500 4 $37,800
2 $30,250 5 $40,850
3 $34,050 6 $43,850
Ядуу гэр бүл
Ам бүл Орлогын хязгаар Ам бүл Орлогын хязгаар
1 $44,100 4 $63,000
2 $50,400 5 $68,050
3 $56,700 6 $73,100
Орлогын хэмжээг шинэчлэн тогтоодог.

Арлингтон хотод энэ хөтөлбөрийг хариуцсан Албаны холбоо барих:

Housing Choice Voucher Хөтөлбөр
Хаяг: 2100 Washington Blvd. 3 давхарт
Arlington, VA 22204
Утас: 703-228-1450
Факс: 703-228-1042
Email: HCV@arlingtonva.us

‘Housing Choice Voucher’ Хөтөлбөрт хамрагдсан хүмүүс Apartment (жирийн түрээсийн  орон сууц), Town House юм уу Single House түрээслэх эрхтэй байна. Өөрөөр хэлбэл оршин суугч нь өөрийн түрээслэх орон байрны төрлийг сонгох боломжтой юм.

Хөтөлбөрийн шаардлага хангаж, өргөдөл батлагдсан нөхцөлд сар бүр тухайн өрхөд батлагдсан түрээсийн мөнгөний тодорхой хувьд ногдох мөнгөний чекийг шуудангаар тухайн түрээсийн байрны офис юм уу хувь хүнээс хаус түрээслэж байгаа бол тухайн хаусны эзний нэр дээр шууд шилжүүлдэг. Оршин суугч Хөтөлбөрт хамрагдаж буй иргэд өрхийн орлогод орсон өөрчлөлтийг тухайн бүр өөрийн хариуцсан ажилтанд мэдэгдэж байх үүрэг хүлээх бөгөөд өрхийн орлого өсөх, буурахын хэрээр сард илгээж буй чекийн хэмжээ мөн өөрчлөгдөнө.

Шинэчилсэн 2021 оны 04 сарын 05