Виржиниа мужид Коронавирусын эсрэг шинэ журам үйлчилж эхэллээ

Виржиниа мужийн захирагчийн зарлигаар дараах хязгаарлалтууд 2020 оны 11 сарын 15-ны Ням гарагийн шөнө дундаас хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Эдгээрт:

  • Олон нийтийн цуглааныг хязгаарлах. Дотор болон гадаа орчин олон нийтийн_ арга хэмжээнд 25-с дээш хүнтэй зохион байгуулахыг хориглоно. Энэ нь өмнөх хязгаарлалт 250 хүн гэснийг 10 дахин багасгаж байгаа хэрэг юм.
  • Амны хаалт зүүх шаардлагыг нэмэгдүүлэв. Виржиниа мужийн оршин суугч 5 болон түүнээс дээш насны бүх хүн олон нийтийн барилга байгууламж дотор талд заавал амны хаалт зүүсэн байх. Энэ нь 5 сарын 29-нд гарсан 10 наснаас дээш хүмүүс амны хаалт зүүх журмыг дахин чангатгаж байна.
  •  Жижиглэн х удалдааны газруудыг хяналтыг чангатгана. Хүнсний дэлгүүр, эмийн сангууд хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх, цэвэрлэгээ ариутгалыг тогтмол хийх мужийн захирагчийн захирамжийг мөрдүүлж ажиллана. Захирамжийг одооноос Виржиниа мужйин Эрүүл Мэндийн Яамнаас хяналт тавьж ажиллах бөгөөд захирамж зөрчигчдөд 1-р зэргийн зөрчил (Class One misdemeanor) ангиллаар хариуцлага тооцохоор болж байна.
  • Ресторан, зоогийн газрууд дотор үйл ажиллагаа явуулдаг уушийн газрууд, согтууруулах ундаа борлуулах, үйлчилгээ эрхэлдэг бүх үйлчилгээний цэгүүд оройн 10 цагаас хойш үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Ресторан, зоогийн газрууд шөнийн 00 цагаас хүртэл ажиллана гэжээ

Be the first to comment

Leave a Reply