Тодорхой цагаачлалын нөхцөл шаардлага хангасан ногоон карттай иргэд АНУ-н иргэн болох эрх үүсдэг. Түүнчлэн иргэншил авах үед Англи хэлний болон АНУ-н улс төр, түүх, нийгмийн сэдэвт шалгалт өгч тэнцэх ёстой байдаг билээ.
Арлингтон хотоос Америкийн иргэншлийн шалгалтад бэлдэж буй хүмүүст зориулсан үнэ төлбөргүй ангиуд хичээллүүлдэг байна.
Иргэншлийн ангиудад бүртгэх хаяг:
909 S. Dinwiddie St., Suite 523, Arlington VA, 22204. Утас: 703-228-1198
Хичээлийн цагийн хуваарь:
Даваа – Пүрэв
Arlington Mill Community Center
909 S. Dinwiddie St., Arlington VA, 22204
– Өдрийн 1 – 3 (p.m)
– Оройн 6:30 – 8:30 p.m.
Бямба гарагуудад
Arlington Mill Community Center
909 S. Dinwiddie St., Arlington VA, 22204
Өглөөний 10:30 am – 12:30 pm
АНУ-н Иргэншил Цагаачлалын Албанд иргэншлийн өргөдөл (Form N-400) гаргахад өргөдөл гаргагч $725 хураамж төлдөг. Харин өргөдөл гаргагч нь Холбооны Улсын Ядуурлын доод түвшин (Federal Poverty Guidelines)- гийн 150%-с бага орлоготой бол энэ хураамжаас бүрэн чөлөөлдөг бол 151%- 200%-н хооронд орлоготой иргэдийн хураамжаас тодорхой хэмжээгээр хөнгөлдөг байна.
Мөн орлогоын шалгуурт тэнцсэн иргэдэд дараах хэмжээгээр тэтгэлэг олгодог ажээ. Эдгээрт:
- Холбооны Улсын Ядуурлын доод түвшин (Federal Poverty Guidelines) 151 – 200% бол: $200
- Холбооны Улсын Ядуурлын доод түвшин (Federal Poverty Guidelines) 201 – 250% бол: $360.
Тайлбар: 151 – 200% тэнцэх орлоготой иргэд цагаачлалын өргөдлийн хураамжаас хөнгөлөлт эдлэхийн зэрэгцээ дээрх тэтгэлэг авч буй тул нийт дүнгээрээ илүү хөнгөлөлт эдэлдэг. Харин 201 – 250% орлоготой иргэд цагаачлалын хураамжаас чөлөөлөгдөхгүй.
Энэ хөнгөлөлт тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэд ‘Arlington Mill Community Outreach Program ‘ байршил дахь мэргэжилтэй уулзах хэрэгтэй бөгөөд (703) 228-1198 тоот утсаар цаг авна уу.
Дашрамд дурьдахад USCIS зарим өргөдлийн хураамжийг зээлийн картаар төлөх шинэ үйлчилгээ нэвтрүүлээд байгаа. Жишээ нь N-400, I-90, biometric services fee зэрэг хураамжийг картаар төлөх боломжтой. Зээлийн картаар төлбөр хийхийн тулд ‘Form G-1450, Authorization for Credit Card Transactions‘ Маягтыг зааврын дагуу үнэн зөв бөглөж, Цагаачлалын Албанд явуулж буй өргөдлийн маягтав хавсаргаж илгээнэ. Цагаачлалын Алба тухайн маягтад бөглөсөн мэдээллийн дагуу таны зээлийн картаар тухайн өргөдөлд хамаарах мөнгийг татах юм.
Хэрэв өргөдөл гаргагч нэг дор хэд хэдэн өргөдлийн маягт илгээж байгаа бол өргөдлийн маягт бүрт хамаарах хураамжийн тоогоор дээрх маягтыг бөглөж хавсаргах ёстойг анхааруулж байна.