Арлингтон хотод бага орлоготой иргэдэд зориулсан хэд хэдэн хөтөлбөр хэрэгждэг. Эдгээр хөтөлбөрүүд нь хотын болон Холбооны Засгийн газрын төсвийн хөрөнгөөр санхүүжих бөгөөд эдгээр хөтөлбөрт хамрагдахын тулд заасан тодорхой нөхцөл болзлуудыг хангасан байх ёстойг юуны өмнө дурьдах нь зүйтэй юм.
Хэдийгээр Арлингтон хот хүн амын амтжиргааны түвшнээр АНУ-д дээгүүр ордог боловч Вашингтон ДС хоттой хил залгаа оршдогоос цагаачдын тоо хурдацтай өсч, үүнийг дагаад бага орлоготой, төрйн халамж шаардлагатай иргэдийн тоо өсч байгаа гэж үздэг. Бага орлоготой иргэдийн орон байрны нөхцлийг сайжруулахын тулд хотын төсвөөс ‘Affordable Housing’ буюу ‘Low Income’ байрны төслүүдийг санхүүжүүлэх, эсвэл бага орлоготой иргэдийн сарын түрээсийн тодорхой хувийг төлдөг ‘Housing Grants’ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бол иргэдийн сарын түрээсийн тодорхой хувийг төлдөг ‘Housing Choice Voucher” хөтөлбөрийг Холбооны Засгийн газрын төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлдэг билээ.
Хөтөлбөр тус бүр өөрийн онцлогтой, тиймээс тавигдах нөхцөл шаардлага өөр өөр байна. Дараах хэсгүүдэд хөтөлбөр тус бүрээр дэлгэрүүлэн тайлбарлаж, хамаарах мэдээллийг оруулав.
Арлингтон хотын захиргаанаас үл хөдлөх хөрөнгийн компаниуд болон ашгийн бус байгууллагуудтай хамтарч шинээр баригдаж буй орон сууцны барилгуудад төсвөөс дэмжлэг үзүүлж, үүний хариуд тухайн барилгын нийт орон сууцны тодорхой хувийг орлого багатай иргэдэд зах зээлийн үнээс бага үнээр түрээслэх болзол тавьдаг. Одоогоор Арлингтон хотод байгаа, бага орлоготой иргэдэд зориулсан байраар хангадаг жагсаалтыг харуулав. Эдгээр байруудын дийлэнх хувийг энгийн буюу зах зээлийн ханшаар түрээслэх бөгөөд цөөн хувийг бага орлоготой иргэдэд зориулсан байх тул байр тус бүрт хямд түрээстэй байрын тоо харилцан адилгүй байхыг анхаарна уу. Мөн эдгээр байруудад буй бага орлоготой иргэдийн байранд орох иргэдийн тоо хэт олон байх тул шинээр өргөдөл гаргасан хүмүүсийг хүлээлгийн жагсаалтад оруулдаг бөгөөд байранд орох хүртэл наад зах нь 1-2 жил хүртэл хүлээх хэрэгтэй болдог.
Бага орлоготой иргэдэд зориулсан байрууд буюу Affordable Units
62 болон түүнээс дээш настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан байрууд:
62 болон түүнээс дээш настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан байрууд:
Барилгын нэр | Хаяг | Утас |
The Carlin | 4300 North Carlin Springs Road | 703-243-4300 |
Claridge House | 1500 South Fern Street | 703-521-9100 |
Culpepper Gardens | 4435 North Pershing Drive | 703-528-0162 |
Hunter’s Park at Cherrydale | 2021 North Nelson St | 703-892-4330 |
Woodland Hill | 600 South Carlin Springs Road | 703-931-5700 |
Бүх насны хүмүүст хамаарах бага орлоготой иргэдэд зориулагдсан байрууд:
Ballston орчимд
Байрны нэр | Хаяг | Утас |
The Rixey (11 units) | 1008 N. Glebe Road | 571-267-2879 |
The Jordan (90 units) | 801 N. Wakefield St. | 571-970-1876 |
The Springs (98 units) | 555 N. Thomas St. | 703-888-1142 |
The Waycroft (22 units) | 750 N. Glebe Rd. | 703-972-7500 |
Buckingham Орчимд
Байрны нэр | Хаяг | Утас |
Ballston Park at Historic | 351 N. Glebe Road | 703-526-9600 |
Buckingham Gardens | 315 N. George Mason Dr. | 703-276-3083 |
Gates of Ballston | 4207 N. Pershing Drive | 703-875-8607 |
Knightsbridge Apts | 204 N. Thomas Street | 703-528-7751 |
The Madison | 4400 N. 4th Street | 703-527-4040 |
Whitefield Commons | 200 N. Thomas Street | 703-528-7751 |
Columbia Pike – Arlington Mill Орчимд
Байрны нэр | Хаяг | Утас |
Arbor Heights | 5203 8th Road South | 703-671-7070 |
Arlington Mill | 901 S. Dinwiddie Street | 703-566-6213 |
Columbia Grove | 1010 S. Frederick Street | 703-671-1009 |
Fields of Arlington | 5100 S. 8th Road | 703-671-3300 |
Harvey Hall Apartments | 860 S. Greenbrier Street | 703-671-3900 |
Key Gardens | 5121 Columbia Pike | 703-671-3900 |
Monterey Apartments | 813 S. Greenbrier Street | 703-379-6656 |
The Serrano | 5535 Columbia Pike | 703-671-3200 |
The Shell | 870 S. Greenbrier Street | 703-575-7880 |
Columbia Hills (229 units) | 1000 S. Frederick Street | 703-566-5760 |
Claremont Орчимд
Байрны нэр | Хаяг | Утас |
The Spectrum (80 units) | 5055 S. Chesterfield Road | 703-671-1777 |
Columbia Pike – Town Center Орчимд
Байрны нэр | Хаяг | Утас |
Arlington View Terrace | 1429 S. Rolfe Street | 703-521-4010 |
The Wellington (105 units) | 1850 Columbia Pike | 571-366-5701 |
Columbia Pike – Village Center Орчимд
Property Name | Хаяг | Утас |
Bell Arlington Ridge (20 units, 2BRs and 3BRs only) | 2400 S. 24th Road | 703-664-0723 |
Buchanan Gardens | 914 S. Buchanan Street | 703-486-2088 |
Garfield Gardens | 1700 S. Garfield Street | 703-549-7170 |
Gilliam Place (173 units) | 3507 Columbia Pike | |
Quebec Apartments | 4014 Columbia Pike | 703-521-3313 |
Taylor Square Apartments | 4245 S. 16th Street | 703-685-1491 |
Virginia Gardens | 1716 S. Taylor Street | 703-685-1491 |
Courthouse Орчимд
Байрны нэр | Хаяг | Утас |
2201 Pershing Apartments | 2201 N. Pershing Dr. | 866-768-7218 |
Colonial Village | 1702 N. Troy St. | 703-525-5555 |
Colonial Village West | 2111 N. Key Blvd. | 703-524-1337 |
Courthouse Crossing | 1240 N. Rolfe Street | 703-528-7200 |
The Frederick | 2230 N. Fairfax Drive | 703-243-0690 |
Bell at Courthouse (12 units) | 2200 N. 12th Court | 703-528-1193 |
Woodbury Park | 2335 N. 11th Street | 703-528-3625 |
Lee Highway – Glebe Road Орчимд
Байрны нэр | Хаяг | Утас |
Cameron Commons | 2028 N. Cameron Street | 703-243-6650 |
Leckey Gardens | 2031 N. Woodrow Street | 703-243-6650 |
Lee Highway – Palisades Орчимд
Байрны нэр | Хаяг | Утас |
Calvert Manor | 1925 N. Calvert Street | 703-243-6650 |
The Larkspur Apartments | 2508 20th Rd. N. #103 | 703-888-2298 |
William Watters | 2008 N. Adams Street | 703-528-7751 |
Long Branch Creek Орчимд
Байрны нэр | Хаяг | Утас |
Arna Valley View | 2300 S. 25th Street | 703-892-1100 |
Avalon at Arlington Square | 2350 S. 26th Court | 703-892-0300 |
The Berkeley | 2900 S. Glebe Road | 703-684-4545 |
The Grove at Arlington | 2311 S. 25th Street | 703-221-4510 |
Nauck Орчимд
Байрны нэр | Хаяг | Утас |
Fort Henry Gardens | 2470 S. Lowell Street | 703-271-7113 |
The Macedonian | 2229 Shirlington Road | 703-920-0962 |
Shelton | 3215 S. 24th Street | 703-920-0962 |
Pentagon City Орчимд
Байрны нэр | Хаяг | Утас |
The Altaire (15 units) | 400 Army Navy Dr. | 833-240-7573 |
The Gramercy | 550 S. 14th Road | 703-414-0001 |
Lenox Club | 401 S. 12th Street | 703-418-1400 |
Lofts 590 | 590 S. 15th Street | 703-521-0580 |
Crystal City Lofts (15 units) | 305 10th St. S. | 571-312-3617 |
Crystal Flats (16 units) | 505 18th St. S. | 703-416-1818 |
Rosslyn Орчимд
Байрны нэр | Хаяг | Утас |
Bennett Park | 1601 Clarendon Blvd. | 703-243-5041 |
The Gallery at Rosslyn | 1800 N. Oak Street | 703-527-2006 |
Key Boulevard Apartments | 1537 N. Key Blvd. | 703-524-1337 |
Marbella Apartments | 1301 N. Queen Street | 703-243-6650 |
Parc Rosslyn | 1531 N. Pierce Street | 703-525-6111 |
Pierce-Queen Apartments | 1600 N. 16th Street | 703-304-4334 |
Queens Court Apartments | 1801 N. Quinn Street | 703-528-8151 |
Sedona | 1510 Clarendon Blvd. | 703-566-9670 |
Seven Corners Орчимд
Байрны нэр | Хаяг | Утас |
Patrick Henry Apartments | 2965 Patrick Henry Dr. | 703-534-4866 |
Shirlington Орчимд
Байрны нэр | Хаяг | Утас |
Io Piazza | 2727 S. Quincy St. | 703-379-2070 |
Virginia Square Орчимд
Байрны нэр | Хаяг | Утас |
Clarendon Court | 3825 N. 7th Street #A4 | 703-243-0555 |
South Ballston Place | 522 N. Piedmont | 703-526-9600 |
Washington Boulevard – Ft. Myer Орчимд
Байрны нэр | Хаяг | Утас |
The Barkalow | 2708 N. Pershing Drive | 703-243-6650 |
Ft. Myer I and II | 123 S. Courthouse Rd.; 2011 S. 4th Street |
703-276-3083 |
Garfield Gardens | 1700 S. Garfield St. | 703-276-3083 |
Westover Орчимд
Байрны нэр | Хаяг | Утас |
Ashton House I, II, & III | 5701 N. 10th Rd. | 703-538-7171 |
Fisher House | 1211 N. Kennebec Street | 703-243-6650 |
Westover Apartments | 1649 N. Longfellow Street | 703-538-7171 |
Housing Grant
Өмнө танилцуулсан бага орлоготой иргэдийн байрнаас гадна тодорхой шаардлага хангасан иргэдийн байрны түрээсийн тодорхой хувийг төсвөөс төлөх ‘Housing Grants’ гэдэг хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөр нь хотын төсвөөс санхүүжих бөгөөд хөтөлбөрт хамрагдахын тулд дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:
- 65 болон түүнээс дээш настай
- Хөгжлийн бэрхшээлтэй
- 18-аас доош насны наад зах нь 1 хүүхэдтэй ажил эрхэлдэг гэр бүл
- Хотын сэтгэцийн эмгэгтэй иргэдэд үйллэх төвд харъяатай хүн
Мөн өргөдөл гаргагчийн өрхийн орлого дараах шаардлагад нийцсэн байх:
Ам бүлийн тоо | Өрхийн жилийн орлого |
1 | $37,485 |
2 | $42,840 |
3 | $48,195 |
4 | $53,550 |
5 | $57,843 |
6 | $62,135 |
7 | $66,428 |
8-с дээш | $70,720 |
Энэ хөтөлбөрт өргөдөл гаргах үндсэн нөхцөл нь өөрийн нэр дээр түрээсийн гэрээ байгуулсан байх, орлгого тодорхойлох боломжтой буюу өөрөөр хэлбэл сарын түрээсийн тодорхой хувийг өөрийн эх үүсвэрээр төлөх чадвартай гэдгээ нотлох ёстой болдог.
Өргөдлийг өөрийн биеэр очиж гаргах хаяг:
Department of Human Services
2100 Washington Blvd., 3rd floor
Arlington, VA 22204
703-228-1350
Хөтөлбөрийн шаардлага хангаж, өргөдөл батлагдсан нөхцөлд сар бүр тухайн өрхөд бэлэн мөнгөний чекийг шуудангаар илгээх бөгөөд чекийг тухайн түрээсийн офисын нэр дээр хаягласан байна. Хөтөлбөрт хамрагдаж буй иргэд өрхийн орлогод орсон өөрчлөлтийг тухайн бүр өөрийн хариуцсан ажилтанд мэдэгдэж байх үүрэг хүлээх бөгөөд өрхийн орлого өсөх, буурахын хэрээр сард илгээж буй чекийн хэмжээ мөн өөрчлөгдөнө.
Өргөдлийн маягтыг ЭНД дарж татаж авна уу.
Хотын төсвөөс хэрэгждэг өмнөх хоёр төрлийн хөтөлбөрөөс гадна Холбооны Засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг бага орлоготой юм уу, өндөр настай, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны зардлыг санхүүжүүлдэг ‘Housing Choice Voucher’ (Хуучин Section 8 гэж нэрийддэг байсан) гэдэг хөтөлбөр байдаг.
Тус хөтөлбөр нь Холбооны Төсвөөс буюу U.S. Department of Housing and Urban Development (АНУ-ын Орон Сууц Хотын хөгжлийн Яам)-ын шууд хөрөнгө оруулалттай, тухайн орон нутгйн засаг захиргаагаар дамжиж хэрэгждэг юм.
Энэ хөтөлбөр нь төсвөөс үзүүлж буй хамгийн сайн тусламжид хамаардаг тул хамрагдах хүмүүсийн тоо маш их байдаг. Тиймээс хөтөлбөрт бүртгүүлсэн хүмүүс 5 хүртэл жил хүлээх хэрэгтэй болдог ба одоогоор Арлингтон Хотын Нийгмийн Халамжийн төв энэ хөтөлбөрт шинээр өргөдөл хүлээн авахгүй байгаа болно. Тиймээс орон сууцны тусламж хэрэгтэй хүмүүс Housing Grants хөтөлбөрт өргөдөл гаргахыг зөвлөдөг.
Энэ хөтөлбөрт тэнцэх эсэхийг Арлингтон Хотын Нийгмийн Халамжийн төв тодорхойлдог
2016 оны 03 сард шинэчилэн гаргасан орлогын хэмжээ (жилээр) | |||
Нэн ядуу гэр бүл | |||
Ам бүл | Орлогын хязгаар | Ам бүл | Орлогын хязгаар |
1 | $26,500 | 4 | $37,800 |
2 | $30,250 | 5 | $40,850 |
3 | $34,050 | 6 | $43,850 |
Ядуу гэр бүл | |||
Ам бүл | Орлогын хязгаар | Ам бүл | Орлогын хязгаар |
1 | $44,100 | 4 | $63,000 |
2 | $50,400 | 5 | $68,050 |
3 | $56,700 | 6 | $73,100 |
Орлогын хэмжээг шинэчлэн тогтоодог. |
Арлингтон хотод энэ хөтөлбөрийг хариуцсан Албаны холбоо барих:
Housing Choice Voucher Хөтөлбөр
Хаяг: 2100 Washington Blvd. 3 давхарт
Arlington, VA 22204
Утас: 703-228-1450
Факс: 703-228-1042
Email: HCV@arlingtonva.us
‘Housing Choice Voucher’ Хөтөлбөрт хамрагдсан хүмүүс Apartment (жирийн түрээсийн орон сууц), Town House юм уу Single House түрээслэх эрхтэй байна. Өөрөөр хэлбэл оршин суугч нь өөрийн түрээслэх орон байрны төрлийг сонгох боломжтой юм.
Хөтөлбөрийн шаардлага хангаж, өргөдөл батлагдсан нөхцөлд сар бүр тухайн өрхөд батлагдсан түрээсийн мөнгөний тодорхой хувьд ногдох мөнгөний чекийг шуудангаар тухайн түрээсийн байрны офис юм уу хувь хүнээс хаус түрээслэж байгаа бол тухайн хаусны эзний нэр дээр шууд шилжүүлдэг. Оршин суугч Хөтөлбөрт хамрагдаж буй иргэд өрхийн орлогод орсон өөрчлөлтийг тухайн бүр өөрийн хариуцсан ажилтанд мэдэгдэж байх үүрэг хүлээх бөгөөд өрхийн орлого өсөх, буурахын хэрээр сард илгээж буй чекийн хэмжээ мөн өөрчлөгдөнө.
Шинэчилсэн 2021 оны 04 сарын 05