Арлингтон Хотын ЕБС-иуд 2021-2022 оны хичээлийн шинэ жилд бүрэн танхимын (7 хоногийн 5 өдөр танхимд) болон бүрэн алсын зайн сургалт гэсэн 2 сонголтыг гэр бүлүүдэд олгож байна.
Ирэх хичээлийн жилийн бэлтгэл ажил, төлөввлөлтийг бүрэн хийхийн тулд эцэг эхчүүд дээрх хоёр сонголтын аль нэгийг 2021 оны 04-р сарын 30-с өмнө сонгож бататлаажуулах ёстойг анхаарна уу.
Сонголт хийх хэсэг ParentVue апп дээр өнөөөдр хэвлэгдсэн байна.
Товч заавар:
- ParentVue апп-руу нэвтэрч орно
- Student Info-д орно
- Edit Information дарна
- Хуудсыг доош нь гүйлгэж Instructional Delivery Mode -цонхноос full-time in-person learning, юм уу full- time distance learning program аль нэгийг сонгоно.
- Мөн сургуулийн автобус ашиглах эсэхийг дараах цонхноос сонгоно.
- Дэлгэцийн дээд талд Save товчийг дарж баталгаажуулна.
Хэрэв нэгээс дээш сурагчтай бол дээрх алхмуудыг хүүхэд тус бүрээр давтана.
ParentVUE -д нэвтрэх хаяг: https://vue.apsva.us; эсвэл App Store-с татаж суулгаж болно.
ParentVUE -д нэвтрэх нэр, нууц үгээ мартсан, эсвэл бртгэл огт хийгээгүй бол хүүхдийнхээ сургуультай холбогдох, эсвэл Tuguldur.batmunkh@apsva.us хаягаар холбогдож туслалцаа авч болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.