Арлингтон ЕБС-иудын хаврын амралт эхэллээ

ЕБС-н хичээл 04 сарын 18-нд орно

Өнөөдөр 2017 оны 04 сарын 07-ны Баасан гараг Арлингтон хотын Ерөнхий Боловсролын сургуулиудын хичээлийн сүүлийн өдөр буюу сурагчдын хаврын амралт эхэлж байна. Сургуулиуд 7 хоног амрах бөгөөд хичээл 04 сарын 18-ны Мягмар гарагт энгийн цагийн хуваариар хичээллэж эхлэх юм. Харин 04 сарын 17-ны Даваа гараг багш нарын дотоод ажлын өдөр байх тул хичээл орохгүй юм.

Хаврын амралтаар гэр бүлүүд аялалд явах нь элбэг бол аялалаар явж амжаагүй гэр бүлүүд хүүхдүүдээ цагийн үр бүтээлтэй, зугаатай өнгөрөөх зарим санаа, зөвлөмжийг Арлингтон хотын захиргааны зүгээс хүргэж байна. Арлингтон хотын мэдэлд олон цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын газрууд байдаг бөгөөд тэдгээр нийтийн амралтын газрууд олон сонирхолтой үйлчилгээг санал болгодог билээ. Тэдгээрийн заримтай ЭНД дарж танилцана уу.

Be the first to comment

Leave a Reply