Арлингтон хотын Нийтийн Эрүүл Мэндийн Тасгаас COVID-19-н эсрэг үнэгүй дархлаажуулалт хийж байна. Цаг авах шаардлагаггүй.
Коронавирусын эсрэг дархлаажуулалтад хамрагдах хүмүүс өөрийн биеийн байцаалттай ирэх (Жолооны үнэмлэх, пасспорт, хэрэглээний зардлын нэхэмжлэх (Utility bill), даатгалын үнэмлэх, цалингийн хуулга г.м), харин Арлингтон хотын оршин суугч байхыг шаардахгүй, мөн оршин суух харьяалал харгалзахгүй.
Дархлаалжуулалтыг 05-р сарын 7-ны Баасан гараг хүртэл дараах байршлуудад хийж байна:
Walter Reed Community Center
- Хаяг: 2909 16th Street South, Arlington, VA 22206
- Цагийн Хуваарь: Mon-Fri, 10am-3pm
- Насны шаардлага: 16 болон түүнээс дээш насны хүмүүс. (16-17 насныхан заавал эцэг,эх юм уу хууль ёсны асран хамгаалагчийн хамт ирэх)
- Хийгдэх вакцин: Pfizer
Crystal City
- Хаяг: 2100 Crystal Drive (GPS for parking: 220 20th Street South), Arlington, VA 22202
- Цагийн хуваарь: Mon-Tues, 10am-3pm; Wed-Fri, 9am-7pm
- Насны шаардлага: 18 болон түүнээс дээш насны хүмүүс
- Хийгдэх вакцин: Moderna болон Johnson & Johnson
Мөн цаг авч дархлаажуулалтад хамрагдах хүмүүс хотын вэб хуудсаар, эсвэл 703-228-7999 тоот дугаараар цаг товлох боломжтой.
Leave a Reply
You must be logged in to post a comment.