Цоргоны усыг буцалгаж ашиглана уу

Жил бүр Вашингтон ДС хотын хотуудын усны системийг цэвэрлэж ариутгах үүднээс энгийн үед ус ариутгалд ашигладаг хлораминыг  цэвэрлэгээний бодис хлороор түр сольдог байна.

Энэ жилийн цэвэрлэгээнд Вашингтон ДС хот, Арлингтон болон Fairfax county-н зүүн хойд хэсгийн газар нутаг хамаарах бөгөөд цэвэрлэгээ өнөөдөр 2021 оны 04 сарын 05-.д эхэлж 04 сарын 17 хүртэл үргэлжлэх юм.

Тиймээс хэдийгээр хлортай ус нь хүний эрүүл мэндэд аюулгүй боловч цэвэрлэгээ дуусах хүртэл цоргоны усыг 2 минут орчим гоожуулсны дараа тосон авч хөргөгчинд сойж үнэр амтыг арилгах, буцалгаж ашиглахыг зөвлөж байна.

Be the first to comment

Leave a Reply