Сургуулийн сурагчдад COVID-19 шинжилгээ өгөх заавар

Арлингтон хотын ЕБС-н сургуулиудад сурч байгаа сурагчид COVID-19 шинж тэмдэг илэрсэн бол (халуурах г.м) сургуульд “in-person” хичээлд суухын тулд коронавирусын сөрөг шинжилгээ авч очих шаардлагатай юм.

Сурагчдад коронавирусын шинжилгээг дараах байршлуудад ЭМД-тай эсэхээс үл хамаарч үнэ төлбөргүй авч байна. RT-PCR тест өгөх, цаг авах шаардлагаггүй “Walk-up testing” байршлууд:

  • Glebe Elementary – Цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд (Даваа-Баасан) 3:30-7:30 p.m.
  • Kenmore Middle – Цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд (Даваа-Баасан) 3:30-7:30 p.m.
  • Wakefield High – Бямба гарагт 9 a.m.-5 p.m.

Тестийн үр дүн 24-48 цагийн дотор гарах бөгөөд шинжилгээний хариуг эцэг эхийн имэйл хаягаар илгээнэ.

Хүүхдээс коронавирусын шинжилгээ авахын тулд эцэг эхийн зөвшөөрөл ЗААВАЛ шаардлагатай. Тиймээс шинжилгээ өгөх хүүхдийн тоогоор Intake and Consent Form маягтыг шинжилгээ өгөхөөс өмнө бөглөсөн байх шаардлагатайг анхаарна уу.

Шинжилгээний хариуг тус маягтад мэдүүлсэн имэйл, утасны дугаараар мэдэгдэх тул байнга ашигладаг имэйл, утасны дугаарыг зөв бичих нь чухал юм.

Be the first to comment

Leave a Reply