Хотын ЕБС-иуд танхимын сургалтад шилжих хуваарь

Арлингтон хотын ЕБС-иуд танхимын сургалтад буцаж шилжих бэтгэл ажил хангагдаж байгаа бөгөөд эхний ээлжинд 2020 оны 11 сарын 4-с эхэлсэн LEVEL 1 шатанд Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг (Students with Disabilities -SWD) танхимын сургалтад хамрагдаж байгаа бол 2021 оны 03 сарын 02-нд эхэлсэн LEVEL 2 шатны эхний ээлжинд “Career and Technical Education” (CTE) сургалтад хамрагдаж байгаа сурагчид танхимын сургалт эхлээд байгаа билээ.

Дараагийн ээлжинд LEVEL 2 шатны хоёр дахь ээлжинд Hybrid/in-person Learning буюу хагас танхимын сургалтаар хичээллэхээр сонгосон сурагчдад танхимын сургалтыг 7 хоногийн 2 өдөр танхимд хичээллэхээр хуваарь гаргаад байна.

Энэ аргаар хичээллэхээр сонгосон сурагчдын эхний ээлжинд Мягмар/Лхагва гарагуудад, нөгөө ээлж Пүрэв /Баасан гарагуудад ангид, бусад өдрүүдэд онлайнаар хичээллэх юм.
Сурагчдын ангийн түвшнээс хамаарч дараах байдлаар сургуулиудыг үе шаттай нээхээр төлөвлөж байна. Эдгээрт:

3-р сарын 2-ны Мягмар гарагт эхлэх 7 хоногт:

  • PreK (Цэцэрлэгээс өмнөх ангиуд) -2-р ангийн сурагчид;
  • Дараах хөтөлбөрт хамрагдаж байгаа сурагчид Мягмар гарагаас Баасан гарагийн хооронд 4 өдөр ангид хичээллэнэ. Эдгээр хөтөлбөрүүдэд:
    • Countywide Elementary Special Education Programs (PreK-5-р ангийн – mini MIPA, MIPA, Life Skills, Communications and Deaf and Hard of Hearing)
    • “Interlude” хөтөлбөрт хамрагдсан бага ангийн сурагчид.

3-р сарын 9-ны Мягмар гарагт эхлэх 7 хоногт:

  • 3-5-р ангийн сурагчид;
  • 6-9-р ангийн сурагчид;
  • Дараах хөтөлбөрт хамрагдаж байгаа сурагчид Мягмар гарагаас Баасан гарагийн хооронд 4 өдөр ангид хичээллэнэ. Эдгээр хөтөлбөрүүдэд:
    • Countywide Secondary Special Education Programs -т хамрагдаж байга бүх сурагчид (6-12 -р ангийн – MIPA, Life Skills, Deaf and Hard of Hearing, Shriver Program)
    • “Interlude” болон “PEP” хөтөлбөрт хамрагдсан дунд ангийн сурагчид.

3-р сарын 16-ны Мягмар гарагт эхлэх 7 хоногт:

  • 7– 8-р ангийн сурагчид
  • 10–12-р ангийн сурагчид

Одоогийн хүчин төгөлдөр үргэлжилж байгаа 5 өдрийн бүтэн онлайн сургалт 2-р сарын 19-р тасалбар болон дуусгавар болж байгаа бөгөөд дээр дурьдсан хуваариуд нь цар тахлын нөхцөл байдал, мөн хотын болон мужийн эрүүүл мэндийн байгууллагуудаас гаргасан зөвлөмжийн дагуу өөрчлөгдөж болно.

Ойрын өдрүүдэд, хичээл эхлэхээс өмнө сургуулиуд танхимд хичээллэх сонголт хийсэн сурагчдын хичээлийн хуваарь, автобусны хуваарь зэрэг мэдээллийг гэр бүлүүдэд хүргэх болно.
Анх бүтэн онлайнаар (Full time virtual) сонгосон ч сургуулиудад хичээлийн хуваарь гарч дууссаны дараа “Hybrid/in-person Learning” сургалтыг сонгох хүсэлтэй бол сургуульдаа хүсэлт гаргаж болох ч одоогийн байдлаар ийм өөрчлөлт хийхгүй байгааг анхаарна уу.

Танхимын сургалтад шилжихтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү
Сургуулийн автобустай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү:

Арлингтон хотын ЕБС-н захиргаа

Be the first to comment

Leave a Reply