Вашингтон ДС-д замын хөдөлгөөний шинэ хууль хэрэгжиж эхэллээ

Вашингтон ДС хотод замын хөдөлгөөнд оролцож буй хэн бүрт хамаатай замын хөдөлөгөөний шинэ хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ.
Тус хот 2024 оноос өмнө зам тээврийн ослын улмаас хүний амь үрэгдэх явдлыг бүрэн мөсөн арилгах том зорилгын хүрээнд дараах заалтуудыг хуулинд оруулжээ. Эдгээрт

  • Замд байршуулсан зөвшөөрөгдөх дээд хурдаас 30 mph юм уу түүнээс дээш хурд хэтрүүлсэн нөхцөлд эрүүгийн хэрэгт тооцох;
  • Замд байршуулсан зөвшөөрөгдөх дээд хурдаас 26 mph юм уу түүнээс дээш хурд хэтрүүлсэн нөхцөлд замын нөхцөл байдлаас хамаарч 400$-500$ хүртэл торгууль ногдуулах;
  • Зогс тэмдэг дээр, эсвэл явган хүний гарц, уулзвар дээр явган хүнд зам тавьж буй тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлсэн бол 500$ торгууль ногдуулахаар болж байна.

Be the first to comment

Leave a Reply