Хашаа ба Уран

“… 1 тэрбум гаруй төгрөгөөр хашаа бариад, шаардлагаггүй тул буцаан буулгаж байна…”

“…Францтай хамтарч уран олборлох 30 жилд 3 тэрбум долларын ашигтай гэрээ байгууллаа …”

Би гадаадын хөрөнгө оруулалтыг ихэд дэмждэг нэгэн, цаашид ч 2 гараа өргөөд дэмжинэ. Мөн Хүрэлсүх жирэмсэн эмэгтэйн шээсний бэлчээрээс арай ахиж дэлхийн хэмжээнд яриа хэлцэл хийж эхэлсэнд туйлын талархаж байгаа нэгэн бөлгөө. Харамсалтай нь Францтай хамтарсан ураны төсөлд эргэлзэж байна. Миний хувьд дараах 5 эргэлзээ байна:

1-рт төсвийн уут цоорой байна ‼️ Монголын төрд хулгай нүүрлэсэн, төсвийн тогоо шүүр шанага шиг байгаа өнөө цагт байгалийн том баялагуудын, нэн ялангуяа стратегийн том ордуудын шинэ ашиглалтыг түр царцаах хэрэгтэй.
Төсвийн хулгай байгаагүй бол Эрдннэт, Оюу Толгой, Таван Толгойн 3 -хан уурхай Монголчуудыг хөгжилд хөтлөх хангалттай орлого байлаа. Харамсалтай нь төсвийн уут цоорхой, энэ цоорхойнууд улам томорч олширч байна! Дээрх хашааны онигоо бол үүний хамгийн, ойрын энгийн жишээ.
Өнөөгийн байдлаар явбал төсвийн орлого өсөх тусам энэ мэт МАНгар хашаа улам уртасч, “ногоон” автобусны тоо улам олшрох болно! Тиймээс хулгайч нарыг тэжээдэггүй, ямар ч орлого олсон тэр мөнгө нь манай танай хүүхдийн сургуульд дээр очдог, гудамжны гэрэл солигддог болсон цагт шинэ уурхай ярья, тэр хүртэл Монголчууд бүсээ чангалаад хүлээж чадна.

2-рт Баялагийн колончлол ⁉️ Франц яагаад гэнэт Монголд хайр зарлав?
Маш энгийнээр хэлэхэд хурандаа Хүрэлсүхийн эрийн сайнд энэ төсөл яригдсангүй.
Монгол айлчилсан Францын Ерөнхийлөгчийн онгоцны утаа арилаагүй шахам байхад Хүрэлсүх яаран сандран хариу айлчилж уран мэтийн урт удаан хугацааны суурь судалгаа, техник технологи, байгаль орчны тооцоо үндэслэл шаардах төсөл нүд ирмэх зуур бүтэх шалтгаан юу байсан бэ?
Үүний учир нь ОХУ-н технологиор явагдсан Нигер (Niger, Nigeria гэж 2 өөр улс байдаг, энэ тухайд Niger-н тухай ярив.) дэх төрийн эргэлт юм. Францад өнөөдөр 56 цөмийн АТС ажиллаж, дахиан 1 шинээр баригдаж байгаа, эрчим хүчний 71 хувийг АЦС-р хангадаг. Гэтэл цөмийн АЦС-аас бүрэн хамааралтай Францын ураны 25 гаруй хувийг дангаар гол нийлүүлэгч Нигер улсад төрийн эргэлт гарч, улмаар шинээр гарч ирсэн про-Орос ЗГ нь Францад уран нийлүүлэхээ зогсоож, улмаар Француудыг тус улсаас хөөж гаргасан үйл явдал саяхан болсон. Тиймээс Франц яаралтай цөмийн түлшний эрэлд мордсон нь ийнхүү Монголд хайр зарлах үндсэн нөхцөл бүрдсэн гэж харж байна.
Өөрөөр хэлбэл Африк тивээс хөөгдсөн Француудад олдсон зөөлөн хоол нь мэдээж манай далдай шүү!

3-рт Эдийн засгийн үр өгөөж ‼️ Монголын Засгийн газраас 1 ч долларын зардал гарахгуй гэх гоё өгүүлбэрээр эхэлж буй Засгийн Газрын танилцуулагаас үзэхэд төслийн 30 жилийн хугацаанд 3 тэрбум гаруй долларын цэвэр ашигтай гэжээ. (Мэдээж АМНАТ, татварын ашиг байгаа л даа) Гэтэл энэ ашгийг жилээр тооцоход жилийн ашиг нь нөгөө хулхи ногоон автобусны хулгайч нарийнхаа зардлыг ч төлж дийлэхгүй мөнгө орж ирэх аж. 3 тэбум доллар улс орны хувьд, тэр тусмаа стратегийн хөрөнгө оруулалтын хувьд маш бага мөнгө. Хотын мээрийн хармааны хулгайг ч нөхөх боломжгүй энэ мөнгөний төлөө уран олборлолт хийх ямар ашигтай юм бэ ⁉️

4-рт Геополитикийн хүчин зүйлс ‼️ Энэ төсөл МАН-н хэлж байгаачлан 2024 онд хэрэгжиж эхлэхгүй. Үүний учир нь уран бол стратегийн бүтээгдэхүүнд тооцогддог бөгөөд Францууд Монголоос уран олборлох төслийг Орос-Хятадуудын ашиг сонирхлоос ангид тооцох ямар ч боломжгүй. Орос -Хятад Монголтой шууд биш ч Француудтай тооцоо бодож эхэлнэ. Одоохондоо Француудын хувьд юмыг яаж мэдэхэв гэсэн тооцоогоор НҮБ-н индэрээс олон улс хуу харж байгаад “1 тэрбум мод” гээд түс хийтэл худлаа амлахаас сийдэггүй Хүрэлсүхийг тоглоомдоо ашиглаж байгаа төдий. Франц улсын хувьд зөвхөн эрх ашгаа бодно. Тиймээс Францад ашиггүй, ОХУ-хятадын шахалтад орвол Монголыг хаяад гарахаа тооцож л байгаа. Өнөөгийн Израйль-Палестиниы үл дуусах дайны эхийг таьвьсан Англичууд шиг Францууд ч double-deal хийж байхыг ч таахад бэрх?
Украйн руу халдсаны дараа Оросууд Монголд нууц бактерлогийн лаборатори ажиллаж байна гэж гүтгэж байсныг ч мартаж болохгүй. Томчуудын геополитикийн тоглоомоос Монгол улс хол байх ёстой ‼️

5-рт Байгаль орчин. Ураны олборлолт бол бидний сайн мэдэх нүүрсээ хүрздэж приусэндээ ачаад нүүрс царайлаад Эрээн давхиж хүрддэгээс арай өөр техногиор явагддаг. Одоогоор Францууд ураны олборлолтод ямар технологи ашиглах, газрын гүнд ямар химийн бодис ашиглах, олборлолтын явцад газрын гүний усны хэрэглээ ямар байх зэрэг техник байгаль орчны үнэлгээг хэн ч мэдэхгүй, хийх, ярих ч завдал өгөлгүй Хүрэлсүх сүхдээд хаялаа.
Миний хувьд уран ухаад эхлэнгүүт 8 хөлтэй хурга, 2 толгойтой хүүхэд төрөөд эхэлдэг гэж итгэдэггүй ч Монгол шиг газрын гүний цэвэр усны нөөц багатай, цөлжсөн газар нутагтай, орон нутгийн хяналт сул байгаа нөхөцөлд энэ мэт байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг Монголчууд мэдэх эрхтэй.
Франц ах 3 тэрбум доллар өгнө гэсэн гэхээс өөр юм ярихгүй байгаа МАН-д итгэхгүй байна.
Энэ төслийн ТЭЗҮ-г хэн хэзээ, хэрхэн яаж хийсэн, ямар үнэлгээ гарсан зэргийг ард түмэнд мэдээлээгүй байж шилний цаанаас чихэр долоолгодог МАНгар үгэнд итгэхгүй.

Дүгнэлт. Монголчууд саалиа бэлдэхээс саваа бэлддэг улс.
Баабар “…дэлхийд өрсөлдөх Монгол хүн бэлдэхээ түр болиод эхлээд зүгээр эрүүл ухаантай Монгол хүнтэй больё тэх үү?…” гэдэг үг санаанд орж байна.
Сүртэй, гоё нэртэй, том том төсөл, олборлолт ярихаас өмнө эхлээд төсвийн хулгайгүй больё тэгэх үү?
Ард түмэнд очих 1 долларын 55 центийг нь оймсондоо хийчдэг МАНгар намгүй, дарга наргүй больё тэгэх үү хэдүүл ээ?

Нүүрсний хулгай баригдангуут нүүрс борлуулалт хэд дахин нугарч, Монголын төсвййн орлого эрс өсч, валютын нөөц ихэд арвижиж байсныг санацгаая.
Бүгдээрээ хулгай хийдэггүй төртэй болсон хойно үүцээ задлая тэхүү?

Be the first to comment

Leave a Reply