ХОТЫН ЗАРИМ БҮСД 3-С ДЭЭШ ХҮН ЦУГЛАРВАЛ ТОРГУУЛЬТАЙ

Арлингтон хотын Удирдах Зөвлөлийн 2020 оны 07 сарын 31-ны хурлаар хотын захиргаанаас албан ёсоор анхааруулах тэмдэг байршуулсан зарим гудамж, талбайд 3-с дээш хүн цугларахгүй байх журам гаргаж, Удирдах Зөвлөлийн гишүүд санал нэгтэй баталлаа.

 

Анхааруулах тэмдэг байршуулсан зам, талбайд 3-с дээш хүн цугларч журам зөрчсөн нөхцөлд $100 хүртэл (Traffic ticket) торгууль ногдуулах юм.

Энэ талаар хотын оршин суугчдад чиглэсэн анхааруулга, мэдээллүүд, сургалтыг дэс дараатай  хэрэгжүүлэх бөгөөд иргэд зай барих шаардлагатай зам талбайд дээр дурьдсан анхааруулга тэмдэг байршуулж дууссаны дараагаар журам албан ёсоор хэрэгжиж эхлэх юм.

Энэхүү журмыг мужийн захирагчийн Stay-at-Home order-ийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид гудамж талбайд олон хүн цугларахгүй байх журмыг байнга мөрдөх эсэх асуудлаар олон нийтийн санал асуулга явуулж, улмаар Удирдах Зөвлөлийн 9 сарын хурлаар эцэслэн шийдэх ажээ.

Be the first to comment

Leave a Reply