“Ballston Mall”-ийн зарим хэсэг энэ долоо хоногт ашиглалтад орно

Ballston дүүрэг дэхь Худалдаа Үйлчилгээний “Ballston Common mall”-д өргөтгөл, засварийн ажил хийгдэж байгаа билээ.

“Ballston Quarter” гэсэн шинэ нэртэй нээгдэх тус төвийн өргөтгөлийн ажил бүрэн дуусаагүй ч тус төвийн зарим дэлгүүрүүд, тухайлбал нэг, хоёр давхрын зарим хэсэг энэ долоо хоногт үйлчлүүлэгчдэд үүд хаалгаа нээхээр болжээ.

Төслийг гүйцэтгэгч Forest City компани худалдаа үйлчилгээний зарим хэсгийг 9 сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан ч төсөл ийнхүү өдийг хүртэл хойшлоод байгаа юм. Мөн Wilson Blvd дээгүүр байсан явган гүүрийн барилгын ажлыг хойтон жил хүртэл хойшлуулаад байгаа ажээ.

Дашрамд дурьдахад тус төвийн 3 давхарт үйл ажиллагаа явуулж байсан “Sport&Health” клуб 2 сая долларын өртөгтэй шинэчлэл хийж, улмаар “Onelife Fitness” нэртэйгээр албан ёсны нээлтээ өчигдөр хийгээд байна. Мөн тус төвд нээгдэж буй Punch Bowl Social баар 12 сарын 08-нд албан ёсны нээлт хийх зар гаргаад байгаа юм.

Төслийг гүйцэтгэгч Forest City компанийн мэдээгээр тус төвд шинэ дэлгүүр, ресторанууд салбараа нээж байгаа тухай зарлаад байгаа бөгөөд өнгөрсөн 9 сарын байдлаар тус цогцолборын нийт талбайн 75 орчим хувь нь түрээслээд байгаа тухай мэдээлжээ.

“Ballston Quarter” Mall-д үйл ажиллагаа явуулах дэлгүүр, компаниудын жагсаалтыг энд дарж үзнэ үү.

Be the first to comment

Leave a Reply