Бага орлоготой өрхүүдийг үнэгүй интернэт холбоно

Арлингтон хотын захиргаа хотын бага, дунд орлоготой өрхүүдийг үнэгүй өндөр хурдны интернэтээр хангах төсөл нэг шатаар ахилаа.“Arlington’s Digital Inclusion Initiative” төслийн хүрээнд бага орлоготой өрхүүдийг шилэн кабельд холбох “ConnectArlington” төслийг хэрэгжүүлэх болсон тухай 2017 оны 12 сард зарласан юм.

Тэгвэл энэ төслийн эхний ээлжинд “Arlington Mill ” орон сууцны өрхүүдэд хэрэгжүүлэхээр болжээ. Тус байранд нийт 122 өрх байгаагаас сургуулийн насны 159 хүүхэд амьдардаг судалгаа гарчээ. Тиймээс энэ төслийн туршилтаар эдгээр өрхүүдэд өндөр хурдны интернэтийг 3 жилийн турш үнэгүй холбохоор болсон бол компьютергүй өрхүүдэд “Computer Recycling of Virginia, Inc” байгууллагаас үнэгүй зөөврийн компьютер олгохоор болжээ. Мөн оршин суугчдыг интернэт, компьютер ашиглах анхан шатны сургалтад хамруулах ажил төсөлд багтаж байгаа гэнэ.

Судалгаагаар бага болон дундаж орлоготой өрхүүд интернэтэд тэр бүр нэвтрэх боломж хязгаарлагдмал байдгаас эдгээр өрхүүдэд амьдарч буй сурагчид гэрийн даалгаврын хоцрогдол гарах магадлал өндөр байдаг ажээ. Тиймээс хотын захиргаанаас дээрх төслийг туршилтын журмаар хэрэгжүүлж эхлэх гэж байна.

“Arlington’s Digital Inclusion Initiative” төсөл хот, мужаас гадна үндэсний хэмжээнд мэдээлэгдэж, улмаар “the National Association of Telecommunications Officers and Advisors (NATOA)” байгууллагын “Community Broadband and Digital Equity Innovative Partnership Award” шагнал хүртээд байгаа ажээ.

Be the first to comment

Leave a Reply