Амралтын өдрүүдэд Crystal City, Reagan National Airport метро буудлууд хаагдана

Урьдчилсан төлөвлөгөөт метроны зам засварын ажилтай холбогдож Crystal City, Reagan National Airport метроны буудлууд 11 сарын 9-с 11 сарын 12- (Veterans Day) хүртэл хаахаар төлөвлөж байна.

4 өдрийн турш Braddock Road – Pentagon City буудлуудын хооронд метро огт явахгүй тул Blue болон Yellow шугамын метроны үйлчилгээг зарим чиглэлд ч багасгахаар болжээ. Өнөөдөр Баасан болон ирэх Даваа гарагуудад метро 12-16 минут тутамд үйлчлэх бол Бямба, Ням гарагуудад Blue, Orange, Silver, Red шугамуудын эсрэг чиглэлүүдэд нэг зам ашиглах горимд шилжих ажээ.

тухайлбал Red шугамын метро Бямба, Ням гарагуудад Grosvenor-Strathmore – Twinbrook буудлуудын хооронд нэг зам (single track)-аар, 18 минут тутамд зорчих бол Orange, Silver шугамын галт тэргүүд Eastern Market – Stadium-ArmoryLine буудлуудын хооронд мөн нэг зам ашиглаж, 24 минут тутамд зорчих юм.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*