2021-2022 ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ХАРЬЯАНЫ БУС СУРГУУЛЬД ШИЛЖИН СУРАЛЦАХ ТУХАЙ

Арлингтон хотын Ерөнхий Боловсролын Сургууль (АЕБС)-с жил бүр өөрийн харьяаны бус дунд сургуульд (Neighborhood Transfers) мөн сонгон сургууль (Option school)-д шилжин суралцах сурагчдын дунд сугалаа явуулж, цөөн тооны хүүхдэд шилжин суралцах боломж олгодог билээ. Энэ процесыг Secondary Options and Neighborhood Transfers гэж нэрлэж байна.

2021-2022 оны хичээлийн жилд энэ сугалаа дараах хоёр үе шаттай явагдана:

  • Middle School Options* (Сонгон Сургуульд шилжин суралцах): Option school-д суралцах сонирхолтой сурагчдын сугалааны бүртгэл 2020 оны 11 сарын 02-с 2021 оны 01 сарын 15.
  • Neighborhood Transfers (Харьяаны бус сургуульд шилжин суралцах): 2021 оны 01-р сард сургуулиуд харьяаны бус хүүхэд хүлээн авах сул орон тооны тоо тодорхой болж нийтэд зарласны дараа сугалааны бүртгэл эхлэх бөгөөд сул орон тоо байгаа сургуулиудад 2021 оны 02 сарын 22-с 2021 оны 03 сарын 15-ны хооронд өргөдөл гаргах боломжтой.

Энэ талаарх Англи хэл дээрх дэлгэрэнгүй мэдээллийг энд үзнэ үү: https://www.apsva.us/post/middle-school-options-transfers-information-for-sy-2021-22/.

* Option Schools:

  • Dual Language Immersion Program at Gunston Middle School
  • Montessori Program at Gunston Middle School –
  • H-B Woodlawn Secondary Program

H-B Woodlawn-сургуулийн бага сургуулиудаас сурагч элсүүлэх суудал хаваарилалт:

  • Abingdon 4
  • Hoffman-Boston 2
  • Arlington Science Focus 4
  • Jamestown 3
  • Arlington Traditional 3
  • Key 4
  • Ashlawn 4
  • Long Branch 3
  • Barcroft 3
  • McKinley 4
  • Barrett 2
  • Montessori Public School of Arlington 2
  • Campbell 2
  • Nottingham 3
  • Carlin Springs 3
  • Oakridge 3
  • Claremont 3
  • Randolph 3
  • Discovery 3
  • Taylor 4
  • Drew 2
  • Tuckahoe 3
  • Fleet 4
  • Glebe 3
  • Арлингтоны оршин суугч бус  1
    НИЙТ 75

Be the first to comment

Leave a Reply