Таны сошиалд үлдээсэн ул мөрийг таны эсрэг ашиглаж болно

Сүүлийн үед сошиал орчинд, тэр тусмаа Facebook, Twitter, Instagram гэх мэт нийтлэг сошиал дансгүй хүн үгүй гэхэд болно.
Эдгээр сошиал хэрэгсүүдийг ихэнх хүмүүс алс холд суугаа нэгэнтэй холбоо барих, мэдээлэл хуваалцах, бизнесээ сурталчлах төдийхнөөр ойлгодог бол энэ хандлага эрс өөрчлөгдөж байгааг анзаарах цаг болжээ.

Учир нь хуульчид таны сошиал орчинд хийж буй үйлдэл, хэлж ярьсан, хуваалцсан бүхнийг таны эсрэг ашиглаж эхэлснийг хуульчид анхааруулж байгаа юм.

Тухайлбал зарим их дээд сургуулиуд, коллежууд өргөдөл гарагагчдын сошиал орчинд хийж буй үйлдлийг нэг бүрчлэн шалгаж шийдвэр гаргадаг болсон бол ихэнх их дээд сургуулиуд зөвхөн энэ ажилд зориулж мэргэжлийн зомпаниуд хөлсөлдөг болжээ.

Их дээд сургуулиудын хувьд өргөдөл гаргагчдын хэлж ярьж, хуваалцаж буй мэдээллээс гадна сошиал орчинд ямар хүнийг дагаж байгаа зэргийг сонирхдог болжээ.

Жишээ нь InfoWars сувгийг үндэслэг Alex Jones гэгч олон нийтэд харш мэдээ мэдээлэл түгээсэн үндэслэлээр ихэнх сошиал сайтууд т үүний сувгийг устгаад байгаа юм. Гэтэл 17 настай сурагчийн золлежед гаргасан өргөдлийг татгалзсан шалтгаан нь тухайн сурагч сошиалд Alex Jones-ийг дагасантай холбож тайлбарласан байна. Үүнтэй өөр нэг жишээ нь нэгэн нэр хүндтэй коллежед 250 000$ тэтгэлэг хожоод байсан оюутны тэтгэлгийг FacebooK-д 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн холбогдолтой агуулгад Like дарж, emoji постолсны улмаас болжээ. Энэ тухай хуульч Bradley Shear 2017 оны 11 сард “Baltimore Sun” сонины нийтэлдээ дурьджээ.

Хэдийгээр хүний хувь хүний итгэл үнэмшил, улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй ирэрхийлэх нь чөлөөтэй боловч хувийн их дээд сургуулиуд, коллежууд өөсрдийн үндсэн зорилго, бодлого чиглэлтэй харшилсан гэж үзсэн оюутнуудыг элсүүлэхгүй байх нь мөн тэдний эрх зүйн орчинд эдэлж буй эрхийн асуудал бөгөөд хуульд харшлахгүй гэж үзэж байна.

Үүний зэрэгцээ мөн таны сошиал постууд таны ажлын байртай дүйцэхүйц үнэ хүрч ч мэдэхээр болж байна.

Энэ тухай CareerBuilder сайтад анхааруулаад тус сайтаас 1000 гаруй хүний нөөцийн менежерүүдийн дунд явуулсан санал асуулгад оролцогсдын 70 орчим хувь нь ажилд горилогчдын сошиал үйлдлийг зайлшгүй сонирхож үздэг болсон тухай дурьджээ. Мөн тэдний тэн хагас нь ажил горилгчдын сошиал орчноос таагүй агуулга олсон  тул тухайн ажил горилгчдыг ажилд авахаас татгалзах үндэслэл болгосон гэж хариулсан байна.

Өөрөөр хэлбэл таныг ажил авах эсэх шийдвэрт таны сошиалд хэлж ярьсан үйлдлүүд эерэг сайнаар эсвэл огт эсрэгээр ч нөлөөлж болно гэсэн үг. Тус сайтын санал асуулгад оролцсон менежерүүдийн 28 хувь нь ажил горилогчдыг ажлын ярилцлагад дуудах эсэх шийдвэрт сошиал ертөнцийг түлхүү ашигладаг гэсэн бол санал асуулгад оролцогсдын 20 хувь нь ердийн хүн ямар нэгэн хэмжээгээр сошиал орчинд байх нь чухал гэсэн хариулт өгчээ.

Нөгөөтэйгүүр таны сошиал орчныг зөвхөн шинээр сургууль юм уу ажилд орох өргөдөлд ашигладаг гэж бодвол том эндүүрэл юм. Учир нь орчин үед ажил олгогчид ажилчдынхаа сошиал орчинг хянаж байдаг нь тийм ч нууц биш болжээ. Жишээ нь таны сошиалд нийтэлж буй мэргэжлийн чиг хандлагатай постууд, хүмүүстэй харьцаж буй байдал, олон хүний дэмжлэг талархал хүлээж буй байдал зэрэг нь танд ашигтай байдал үүсгэх нь ойлгомжтой. Харин эсрэгээрээ олон нийтийн газар согтуурах, ёс бус үйлдэлд нэр холбогдох, арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхсан өнгө аястай үг хэллэг хэрэглэх, пост хуваалцах, Like дарах, бусадтай хэрэлдэх муудалцах, ёс бус зураг, видео хуваалцах, like дарах зэргийг таны эсрэг ашигладаг гэдгийг дурьдах нь илүүц биз ээ.

Сүүлийн үед яг ийм шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах,  зарим тохиолдол иргэний болон эрүүгийн хэрэгт хариуцагчаар татсан тохиолдол ихээр гарах болжээ.

Эцэст нь дурьдахад АНУ болон бусад өндөр хөгжилтэй орнуудын гадаад дахь Элчин Сайдын яамд, Консулын хэлтсүүд визийн өргөдөл гаргачдын сошиал орчинд дүн шинжилгээ хийдэг болоод байгаа бол АНУ зарим улс орны визийн өргөдөл гаргагчдаас сошиал хаягуудаа заавал мэдүүлэх шаардлага тавьдаг болсон билээ.

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*