БАЙРНЫ ТҮРЭЭС, МОРГЭЖИЙН ТУСЛАМЖ

Виржиниа мужид өнөөдөр (2020-08-10-ны Даваа) Temporary Statewide Eviction Moratorium-буюу байрны түрээс, моргэжийн төлбөрийн чадваргүй болсон оршин суугчдыг эрхзүйн хамгаалалт үзүүлэх түр журам хэрэгжиж эхэлллээ.

Энэ түр хамгаалалтын үед байрны түрээс төлөх чадваргүй оршин суугчдыг байрнаас албадан гаргах, моргэжийн төлбөр төлөх чадваргүй оршин суугчдын байрыг хураах зэрэг эрхзүйн эрсдээс хамгаалах юм.

Үүний сацуу COVID-19-н улмаас санхүүгийн хямралд орсон оршин суугчид мужаас хэрэгжүүлж байгаа байрны түрээс, моргэжийн тулсамжид хамрагдахыг зөвлөж байна.

Хэрэв дараах нөхцлүүдийн аль нэг танд тохиолдсон бол Virginia Rent and Mortgage Relief Program – хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн туслалцаа авч болох юм.

  • Ажлаас халагдсан;
  • Ажлын газар хаагдсан;
  • Ажлын цаг багассан;
  • Сурууль, өдөр өнжүүлэх үйлчилгээ хаагдсаны улмаас гэртээ байж хүүхэд асрах шаардлагатай болсон;
  • Гэр бүлийн гишүүнээс (хүүхэд/ эхнэр/нөхөр г.м) авдаг санхүүгийн эх үүсвэр тасарсан;
  • COVID-19-н улмаас ажилд орж чадахгүй байгаа;
  • Өмнөх ажлын байр нь CVODI-19-н өндөр эрсдэлтэйн улмаас буцаж ажилдаа очихоос зайлсхийж байгаа зэрэг болно.

Санхүүгийн туслалцаа авах эрх үүсч байгаа эсэхийг дараах линкээр шалгаж болно: http://dhcd.virginia.gov/eligibility

Be the first to comment

Leave a Reply