Калифорниа мужийн Конкордын оршин суугч 30 настай Буянт-Од Томас (Buyantod Thomas) гэгч эмэгтэй АНУ-ын Цагаачлалын Албанд хуурамч цагаачлалын хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэргээр 6 сарын хорих ялаар шийтгүүлжээ.
Дээрх эмэгтэйг Сан Франциско хотын Улс төрийн орогнол Цагаачлалын Албанд улс төрийн орогнол хүсэх өргөдлийг хуурамчаар бөглөж илгээсэн 25 үйлдлээ хүлээн зөвшөөрснөөр 2015 оны 07 сарын 09-нд шүүхээс ял оноожээ.
Asylum буюу улс төр, шашин шүтлэг, хүйсийн ялгаварлан гадуурхах үндэслэлээр өөрийн төрөлх оронд амьдрах боломжгүй гэж үзсэн хүмүүст олгодог орогнол бөгөөд дээрх 25 Монгол хүний өргөдөлд хуурамч түүх зохион бичиж мэдүүлсэн гэдгээ нь Buyantod Thomas хүлээсэн байна.
Энэ хэргийг “U.S. Attorney’s Special Prosecutions and National Security Unit” мөрдөн шалгаж илрүүлсэн бөгөөд хэрэг явдлыг олон жилийн турш мөрдөн шалгажээ.
Цагаачлалын албаны дэргэдэх тусгай мөрдөх тасаг Asylum хүссэн Монгол иргэдийн хуурамч өргөдлүүдийн ард Buyantod Thomas гэгч хүн бэлдэж явуулж байгааг сэжиглэж нууц хараанд авч ажиглаж эхэлсэн бөгөөд хэрэг явдал баримтаар нотлогдмогц сэжигтэнг баривчилжээ.
Хэргийг илрүүлэхэд холбооны хэд хэдэн байгууллага, Сан Франциско хотын Цагаачлалын Алба, Оакландын Цагдаагийн Газар, Чикаго хотын Цагаачлалын Алба, Дотоод хэргийн Яамны Мөрдөн байцаах тасгийн Бээжин дэхь салбар зэрэг байгууллагууд хамтран ажиллаж мэдээлэл солилцсон байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.