Ерөнхийлөгч Трамп Арлингтонд гэнэтийн айлчлал хийлээ

Өнөөдөр (2 сарын 13) Ерөнхийлөгч Доналд Трамп Арлингтон хот дахь сонгуулийн компанийн байр (Republican National Committee Annex Office) -нд гэнэтийн айлчлал хийжээ. Ерөнхийлөгч Трамп өөрийн хүргэн Жаред Кушнер (Jared Kushner) болон сонгуулийн менежер Брад Парсксэйл (Brad Parscale) нарын хамт үдийн цайны үеэр Арлингтон хотын Росслин дүүрэг дэхь Бүгд Найрамдах Намын сонгуулийн компанийн байранд ирж нэг цаг орчим сонгуулийн компанийн ажилчтай уулзаж ярилцсан байна. Мөн сонгуулийн компанийн баг өнгөрөгч 1-р сард 60 орчим сая долларын хандив цуглуулсанд баяр хүргэсэн гэнэ.

Ерөнхийлөгчийг Цагаан Ордноос Росслин дүүрэгт ирэх, буцах үед хотын цагдаагийн бие бүрэлдэхүүн хамгаалалтад гарч ажиллажээ. Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой бусад баримтууд, түүний хэлсэн үг зэргийг олон нийтэд зарлаагүй юм.

Айлчлалын төгсгөлд Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн компанийн ажилчидтай зураг татуулсан нь сошиал сүлжээнүүдэд тархаж байна.

Be the first to comment

Leave a Reply