Amazon компанийн Удирдах Төв-2 барих байршилд Арлингтон хот шалгарчээ

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын жагсаалтад тэргүүлж буй онлайн худалдааны аварга компани Amazon-ийн HQ2 буюу 2 дахь удирдах Төв Арлингтон хотод баригдахаар боллоо.

Өнгөрсөн жил тус компаний удирдах төвийн байршлыг тодруудах тендер зарлаж, нийт 286 санал АНУ-н томоохон хотуудаас цуглараад байсан билээ. Тэгвэл тус компани өнөөдөр шийдвэрээ гаргаж, Amazon HQ2 буюу Удирдах Төвийг 2-н байршлийг хувааж, Арлингтон хотын Crystal City болон Queens- дэхь Long Island City хоёр байршилд тус тус байгуулахаар болсон байна.

Манай хотын Crystal City -л баригдах Amazon HQ2 буюу “National Landing” Төвийг дагаж Арлингтон хотод 25,000 бүтэн цагийн, өндөр цалинтай ажлын байр бий болохоос гадна Amazon компанийн Арлингтон хотод оруулах шууд хөрөнгө оруулалт 2.5 тэрбум орчим доллар байх ажээ. Amazon компани 4 сая хавтгай дөрвөлжин фут талбай бүхий Удирдах Төвийн офис шинээр барьж байгуулах бөгөөд тус компаниас ирэх 20 жилд төсөвт цуглахах татварын орлого 3.2 тэрбум доллар байхаар урьдчилан тооцож байгаа юм.

Amazon компани дунджаар жилийн $150,000 цалинтай 25,000 ажлын байр шинээр бий болгож буйн хариуд Виржиниа мужаас нэг ажлын байранд $22,000 тооцож нийт 573 сая долларын мөнгөн тэтгэлэг олгох, харин Арлингтон хотын зүгээс 15 жилийн хугацаанд 23 сая долларын татварын урамшуулал олгохоор тус тус тохиролцсон байна.

Мөн тус төвийн бүтээн байгуулалтын орчны  Crystal City, Potomac Yard Stattion, Reagan Airport зэрэг бүсүүдийн цогц тохижололтод мужийн зүгээс 195 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

Энэ тухай хэвлэлийн хурлыг өнөөдөр 1.30pm-д Пентагон сити дэхь барилгын талбайд зарлаад байна.

Be the first to comment

Leave a Reply