ATV унаж замын хөдөлгөөнд оролцсон иргэдийг эрэн сурвалжилж байна

Вашингтон ДС хотод ATV унаж хөдөлгөөнд оролцсоны улмаас баривчлагдсан хүмүүсийн дунд ДС хотын Гал, Шуурхай албаны албан хаагч байжээ.

Энэ тухай Вашингтон ДС хотын Гал, Эмнэлгийн Шуурхай Албаны (D.C. Fire and EMS) төлөөлөгч мэдэгдээд хууль зөрчиж баривчлагдсан 22 настай Dearay Wilson-ийг мөрдөн шалгах ажиллагаа дуусах хүртэл үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн тухай мэдэгдсэн байна.
ATV, моторт дугуй, бартаат замын мотоцикль унаж замын хөдөлгөөнд оролцохыг хуулиар хориглосон байдаг.
Гэтэл өнгөрсөн Ням гарагт 150 орчим тооны иргэд ATV унаж Вашингтон ДС, Арлингтон болон Александриа хотуудын нутаг дэвсгэрт нийтийн замаар хөдөлгөөнд оролцож байгаа тухай нийгмийн сүлжээгээр тархаад байсан юм.

Одоогийн байдлаар дээрх хэрэгтэй холбогдуулж 3 хүнийг баривчлаад байгаа бол иргэдийн нийгмийн сүлжээнд оруулсан видео бичлэгүүдийг шүүж, хууль зөрчигдийг илрүүлэх ажил үргэлжилж байгаа тухай Вашингтон ДС хотын Цагдаагийн Газрын төлөөлөгч Alaina Gertz мэдэгдээд байна.


 

Be the first to comment

Leave a Reply