4 горилогчоос АТГ татгалзав

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр 11 сайдынхаа нэрийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барихдаа БХБ-ын сайдад нэр дэвшсэн Г.Өнөрболор, Эрчим хүчний сайдад нэр дэвшсэн Ц.Цэнгэл, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн Ж.Цолмон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн Ц.Анадбазар нарыг үлдээсэн байна.

Учир нь тэднийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж АТГ-аас үзсэн бололтой. Үүнийгээ Эрчим хүчний сайд Ц.Цэнгэлийн эхнэрийг Дарханы шугам сүлжээг хувьчилж авсан, Эрүүл мэндийн сайд Ж.Цолмонг охиндоо эм, эмнэлгийн чиглэлийн компаниа шилжүүлсэн гэж үзжээ. Харин Барилга, хот байгуулалтын сайд Г.Өнөрболорыг хувьдаа олон компанитай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазарыг зарим эд хөрөнгөө мэдүүлээгүй, мөн төрсөн дүү нь ургацын компанитай хэмээн үзсэн байна. Тиймээс эдгээр эрхмүүд сайд хийхэд ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж АТг үзэж татгалзсан байна.

МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Мэргэжлийн Засгийн газар байгуулахаа амалсан юм. Гэвч, тус намын Удирдах зөвлөлөөс тодруулсан зарим сайдууд нийгэмд бхуимдал төрүүлж, нам дотроо ч үл ойлголцол үүсгэжээ. Сайдуудын нэрсийг тодруулсны дараа МАН мэргэжлийн гэхээсээ мөнгөний засаг байгууллаа гэсэн хатуухан шүүмжлэл олон нийтийн зүгээс давалгаалсан. Чухамдаа бол нийгмийн шүүмжлэл, намынхныхаа эсэргүүцлээс болж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээрх дөрвөн хүнтэй танхимдаа хамтран ажиллахаас татгалзсан уу эсвэл үнэхээр ашиг сонирхолын зөрчилтэй байсан уу, ямар ч байсан дөрвөн хүний сайдыг дахин хэлэлцэхээр болжээ.

ӨРГӨН БАРИГДСАН САЙДУУД

Монгол Улсын Шадар сайд – У.ХҮРЭЛСҮХ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – Ж.МӨНХБАТ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – Д.ОЮУНХОРОЛ
Гадаад харилцааны сайд – Ц.МӨНХ-ОРГИЛ
Сангийн сайд – Б.ЧОЙЖИЛСҮРЭН
Хууль зүй, дотоод хэргийн сайд – С.БЯМБАЦОГТ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд -Н.НОМТОЙБАЯР
Батлан хамгаалахын сайд – Б.БАТ-ЭРДЭНЭ
Барилга, хот байгуулалтын сайд –
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – Ж.БАТСУУРЬ
Зам, тээврийн сайд -Д.ГАНБАТ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – Ц.ДАШДОРЖ /УИХ-ын гишүүн асан/
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд-
Эрчим хүчний сайд –
Эрүүл мэндийн сайд –
Б.БАТ

Мэдээллийн эх сурвалж: news.mn. Хуулбарласан 2016 оны 07 сарын 22

Be the first to comment

Leave a Reply