732 хүүхдийн шинэ сургууль барих төсөл батлагдлаа

Бямба гарагт (2018 оны 11 сарын 17) хуралдсан Арлингтон хотын Удирдах Зөвлөл Westover дүүрэгт шинэ бага сургууль барих төслийг санал нэгтэй баталжээ.

1644 N. McKinley Road хаягт 732 хүүхдийн шинэ бага сургууль барих, одоогийн Reed сургууль, номын сангийн барилгыг өргөтгөх зөвшөөрлийг Арлингтон Хотын ЕБС-д олгохоор болж байна.

Шинэ сургууль барих төслийн нийт өртөг 55 сая доллар байхаар тооцсон бөгөөд энэ хөрөнгийг өнгөрсөн сонгуулиар сонгогчдын баталсан бондын хөрөнгөөс гаргахаар болж байгаа ажээ. Шинэ бага сургуулийн барилгын ажил 2019 онд эхэлж 2021-2022 оны хичээлийн жилд ашиглалтад орох юм.

Be the first to comment

Leave a Reply