2021 оны 04-р сарын 07. Alexandria VA
Виржиниа мужийн Захирагч Ralph Northam өнөөдөр бага дунд орлоготой иргэд “Community College”-ийг үнэгүй суралцах хуульд гарын үсэг зурлаа.
Шинэ батлагдсан House Bill 2204-хуулиар “Get Skilled, Get a Job, Give Back” буюу “G3” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд мужид нэн эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр мужийн 2 жилийн “Community College”-уудад суралцах бага болон дунд орлоготой иргэдийн сургалтын төлбөр, бусад сургуультай холбоотой төлбөр, хураамжууд болон ном сурах бичигтэй холбогдох зардлуудыг тус хөтөлбөр хариуцаж төлөх юм. Сургалтын төлбөрт зориулж нийт 36 сая долларыг тус хөтөлбөрөөс санхүүжүүлэх юм.
Мужид нэн шаардлагатай мэргэжлүүдэд эрүүл мэнд, мэдээллийн технологи, компьютерийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, худалдаа, нийтийн аюулгүй байдал болон сургуулиас өмнөх насны боловсрол зэрэг салбарууд багтаж байна.
G3 хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд хөтөлбөрийн болзол, шаардлага хангах эсэхийг мужийн сургалтын төлбөрийн санхүүгийн тусламж авах өргөдөл (State student financial aid) болон Холбооны сургалтын төлбөрийн тусламжийн өргөдөл FAFSA-д гаргасан өргөдлөөр дамжуулж шалгаруулах ажээ.
Мужийн зүгээс FAFSA өргөдөл гаргахад тусламж хэрэгтэй гэр бүлүүдэд зориулж үнэгүй зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд энэ үйлчилгээ 03 сарын 22-с 06-р сарын 30-ны хооронд байх бөгөөд тусламж хүссэн гэр бүлүүд virginiacan.org/fafsa хаягаар бүртгүүлж болох юм.
Мөн шинэ хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг мужийн бүх “Community College”-уудтай холбогдон авч болох юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.