Амралтын өдрүүдийн хуваарь

Арлингтон хотын төрийн байгууллагуудын амралтын өдрүүдийн хуваарь:

Зул сарын (Christmas) баярын өдрүүд 12 сарын 24-25, шинэ жилийн 2019 оны 01 сарын 01-ны өдрүүдэд Арлингтон хотын төр, захиргааны бүх байгууллагууд (захиргаа, шүүх, номын сан, төрийн өмчийн сургуулиуд, Халамж үйлчилгээний төв) амрана. Эдгээр өдрүүдэд хотын гудамжны төлбөртэй зогсоолууд үнэгүй байна.

Мөн 12 сарын 25, 2019 оны 01 сарын 01-нд ART чиглэлийн 41, 42, 43, 45, 51, 55,87 чиглэлийн автобусууд Бүтэн сайн өдрийн хуваариар үйлчлэх бол бусад ART чиглэлийн автобусууд үйлчлэхгүй.

Арлингтон хотын шүүх болон нийтийн номын сангууд 12 сарын 31 болон 1 сарын 01-нд тус тус хаагдана.

Be the first to comment

Leave a Reply