Өчигдөр (ням гараг) шөнө Александриа хотод 2 хүн буудуулж амь алдсан ноцтой хэрэг гарлаа. Урьд шөнийн 9 цагийн орчимд 100 North Pickett Street орчимд хүн буудуулсан тухай дуудлага цагдаагийн газарт ирж, улмаар цагдаа нар хэргийн газар очих үед 2 хүн газар дээрээ буудуулсан байдалтай нас барж, 1 хүн хүнд шархтай олджээ.
Хэрэг “Hallmark” хэмээх орон сууцны хорооллын эсрэг гудамжинд байх “All Veterans Park” хэмээх цэцэрлэгт хүрээлэнд, хүний хөлөөс зайдуу болсон тул олон нийтэд ноцтой аюул занал учруулаагүй тухай цагдаагийн газар мэдээлжээ.
Хэргийн газарт Александриа хотын цагдаагаас гадна Fairfax хотын цагдаа, нисдэг тэрэг оролцож эрэн хайх ажиллагаа явуулсан байна.
Өнөөдөр өглөөний байдлаар хэргийг үйлдсэн байж болох сэжигтний тухай, сэжигтэн баригдсан эсэх мэдээлэл байхгүй байгаа юм. Харин Александриа цагдаагийн газраас сэжигтнийг эрэн хайх ажиллагаа явагдаагүй байгаа, дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй зарлана гэсэн утгатай Twitter -с мэдэгдсэн байна.
APD is no longer looking for a suspect outside this scene. Release will go out later today with more information.
— Alexandria Police (@AlexandriaVAPD) October 23, 2017
UPDATE: Shooting investigation has developed new info-incident is contained to All Veterans Park & there is no threat to the community.
— Alexandria Police (@AlexandriaVAPD) October 23, 2017
Leave a Reply
You must be logged in to post a comment.