Арлингтон хотын Боловсролын Төвийн Бүртгэлийн Алба өргөтгөсөн цагаар ажиллана

2020-2021 оны хичээлийн жилд Montessori, VPI (Virginia Preschool Initiative), CPP (Community Peer Pre-K) хөтөлбөрүүдэд элсэх сонирхолтой, насны шаардлага хангаж буй гэр бүлүүдийн сугалааны бүртгэл 2020 оны бүртгэл 2 сарын 3-нд нээгдэж, 4 сарын 15 хүртэл бүртгэл үргэлжилж байна.

2020 оны 9 сарын 30-с өмнө 4 нас хүрч байгаа хүүхдүүд VPI, 3 нас хүрч байгаа бол Montessori, харин 2 нас 6 нас, 3 нас 6 сар хүрч байгаа хүүхдүүд CPP хөтөлбөрт тус тус өргөдөл гаргах боломжтой юм.

Сугалааны бүртгэл зөвхөн онлайн байх бөгөөд ЭНД дарж бүртгүүлнэ. Өмнө жилүүдэд SchoolMint-д бүртгүүлж байсан бол шинээр бүртгэл үүсгэхгүй, хуучин бүртгэлээр орж шинэ өргөдөл гаргах ёстойг анхаарна уу.

VPI хөтөлбөрт oнлайн өргөдөл гаргасан эцэг эхчүүд хүүхдийн төрсний гэрчилгээ (эх хувиар), эцэг эхийн нэр дээр хугацаа дуусаагүй Байрны түрээсийн гэрээ (Lease Agreement) юм уу үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших гэрчилгээ (Deed of Trust), орлого тодорхойлох баримт (2018, 2019 Tax, last 3 paystubs or employer letter, оюутан бол I-20)-дыг 2110 Washington Blvd, Arlington VA 22204 хаягаар Welcome Center-т өөрийн биеэр ирж өгөх бөгөөд (703) 228-7663 (Англи хэлээр) (703) 228-8010 (Монгол хэлээр) тоот утсуудаар ярьж цаг товлоно уу.

Жирийн ажлын цагаар завгүй эцэг эхчүүдэд зориулж Welcome Center дараах өдрүүдэд уртасгасан цагаар, орой 5:00pm-7:30pm хүртэл ажиллана:

  • 2020 оны 02 сарын 20
  • 2020 оны 02 сарын 27
  • 2020 оны 03 сарын 12
  • 2020 оны 03 сарын 26
  • 2020 оны 04 сарын 02

Лавлах утас: (703) 228-7663 (Англи хэлээр) (703) 228-8010 (Монгол хэлээр)

Language Service Registration Center, Arlington Public Schools.

Be the first to comment

Leave a Reply