АРЛИНГТОН ХОТЫН ЕБС-Н ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ (APS OPERATIONAL UPDATE)

  1. Арлингтон хотын ЕБС-ийн 2021-2022 оны хичээлийн жил 2021 оны 08 сарын 30-ны Даваа гарагт эхэлнэ.
  2. Бүх ангиуд 100% танхимын сургалтаар (хэрэв Virtual гэж сонгоогүй бол) эхлэхээр төлөвлөж байна.
  3. Сургууль дотор бүх хүн (багш, хүүхдүүд) амны хаалт зүүх шаардлага тавина
  4. Дараах эцэг эхчүүд шинээр бүртгэл хийлгэнэ: Эдгээрт:
    • A) 2021-2022 оны хичээлийн жилд Арлингтон хотод шинээр шилжин ирж байгаа 2021 оны 09 сарын 30-ны байдлаар бүрэн 5 настай болон түүнээс дээш насны сургуулийн насны хүүхдүүд, мөн
    • Шинэ хичээлийн жилд VPI, Montessori, CPP ангиудад орон тоо авсан гэр бүлүүд дараах линкээр хүүхдийн төрсний гэрчилгээ, Байрны гэрээ болон эцэг эхийн Photo ID-ийг оруулна.

БИЧИГ БАРИМТ ТАТАЖ ОРУУЛАХ

Оруулсан бичиг баримтыг хүлээж авмагц утсаар холбогдож онлайн уулзалт (Virtual Meeting) хийж бүртгэлийг баталгаажуулна. Онлайн уулзалтыг Microsoft Teams-р хийх тул уулзалт болохоос өмнө энэ апп-ийг татаж суулгахыг зөвлөж байна.

Бүртгэлтэй холбоотой асуултыг tuguldur.batmunkh@apsva.us хаягаар илгээнэ үү.

LANGUAGE SERVICES REGISTRATION CENTER
ARLINGTON PUBLIC SCHOOLS

1 Trackback / Pingback

  1. Арлингтон сургуульд хүүхэд сургах

Leave a Reply